BLOGGER TEMPLATES AND Zwinky Layouts »

Мөрөөдлөө хөөх үү Мөнгө рүү гүйх үү?

Мөрөөдлөө хөөх үү
Мөнгө рүү гүйх үү гэсэн аварга том сонголтын өмнө ирээд ухаан балартав.

Мөрөөдлөө сонгоод хойноос нь үхэн хатан тэмцэхэд би хэзээ нэгэн цагт нэг юм дуулгаж л таарна л даа энэ тодорхой. Гэхдээ хэзээ? Хэзээ юм бүү мэд? Магад үхэхийнхээ өмнөх өдөр, магад маргааш ч юмуу? Мөрөөдөл минь биелэхэд их хугацаа шаардлагатай, тэр тийм ч хурдан бүтэхээр зүйл биш. Мөнгөгүй бол бүтэхээр юм биш. "Бор зүрх"-ээрээ зүтгээд болгочих боломжгүй ч бас биш. Мөнгө нь байгаад байвал их хурдан бүтчих ч юм шиг санагдаад...

Мөнгөний хойноос гүйхээр шийдчихсэн. Мөнгийг мөрөөдлөөрөө сольчихсон. Би бол ёстой балиар арчаагүй амисга байна дөө. Арай ч дээ нээрээ, хэзээ ч мөнгө сонгоно гэж бодож байгаагүй, өөрийгөө. Гэхдээ л сонгочихсон аюумар ичмээр юмаа...

Удахгүй тэгээд мөнгө сонгосон замаараа мөрөөдөл хүслээ мартаад мал болтлоо ажиллах юм биз дээ? Би ажиллаж чадах юм болов уу? Хорвоогийн хамгийн дураараа нөхөр чинь би шүү дээ. Цаг нар, цалин хөлсөнд баригдаж чадах юм болов уу даа? Нэгэнт сонгочихсон юм гээд нүдээ аниад, ханцуй шамлан орохоос ондоо арга харамсалтай нь алга...

Хангалттай мөнгөтэй болчихвол өөрийн мөрөөдлөө биелүүлэх цаг олдоно гэсэн бодлоор сэтгэлээ тэжээгээд үзэж тараад байж дээ хөөрхий...