BLOGGER TEMPLATES AND Zwinky Layouts »

Сэргэн мандалт :аая шаассс:

Мэдэхгүй, ийшээ хэзээ хамгийн сүүлд орсноо мэдэхгүй.
Мэдэхгүй, ямар пассвөөрдтэй байснаа ч мэдэхгүй - ийм л болж дээ хөөрхий.

Нэг хүн надад ийм блог байдгийг уржигдар сануулав. Тэгэхэд юу ч бодоогүй. Дараа нь интернет банкныхаа нууц үгийг мэйл дотроосоо хайж яваад энэ экаунтын тухай имэйл байгааг олж үзээд л пассаа өөрчлөөд ороод ирлээ. 
Сонирхолтой юм, ийм газар юм бичээгүй удсан чинь ихээхэн сонирхолтой байх чинь вэ.

Гомдол...

Сэтгэл санаа гэж авах юм алга. Өчигдрийн үгс хэт хатууджээ надад. Дотор сонин оргиод уйлахаас өөр юм хийж чадсангүй. Нүд улайж, бүлцийгээд, давхраатан, яг хүний нүд гуйгаад зүүчихсэн юм шиг хүнд оргино.

Надад хэтэрхий муухай, гомдмоор санагдсан тэдгээр үгнүүдийг уншиж суухдаа би хэтэрхий хүлцэнгүй байсан. Уураараа түрий барьдаг гэж намайг чичсэн тэр хүний өмнө хэтэрхий хүлцэнгүй байлаа. Уйлаад л, уншаад л, тайлбар тавиад л...

Миний хайрлаж явдаг хүн болохоор хүлцэнгүй байхаас өөр сонголт надад байгаагүй юм. Хүлцэнгүй байхаас өөр сонголт үлдээгээгүйд нь биш хэтэрхий хатуу, намайг сайн мэддэг хүнээс гарамгүй муухай үгс шидэлсэнд нь болж асар ихээр гомдож байна. Хэлэх хэлэхгүй үгээр дайрсанд нь биш хэн нэгний төлөө тэр хүнээсээ илүү дотно намайг доромжилсонд нь цээжиндээ би нулимс хурааж байна.

Гомдлоо би архиар угаалаа. Нулимстай хамт зүрх рүү урсах сархад хэтэрхий гашуун амттай байсан. Ганцаар уусандаа олж авсан тэр согтуурхал хэтэрхий гунигтай байсан. Гомдолтойгоор урсах нулимс сэтгэлийг минь шархлуулж байсан. Өмнөх шархнууд нь аниж амжаагүй хэтэрхий олон шархтай сэтгэл шүү дээ...

Өчигдрийн гомдол хайртай хүнээсээ хагацахыг хүсээгүй сэтгэлээр зөөллөгдөж байсан бол харин өнөөдрийн гомдол бараа сураггүй алга болоод өгөх нь илүү гэж бодоход хүргэж байна. Тийм, нэгэнт л миний хийсэн бүхэн ямар ч утга учиргүй харагдаж, хэлсэн бүхэн минь учир утгагүй сонсогдож, би тэр чигээрээ худал хуурмаг харагддаг юм бол тэр хүний дургүйг тэгж их хүргэн найз гэх нэрийн дор хорвоогийн тоосыг хамтдаа хөдөлгөх хэрэг юун...

Зүгээр л яваад өгье. Ядаж чих нь өвдөж, нүд нь хорсохгүй тайван амьдраг...

Биш

Одоо бодоод байх нь ээ тэр хэзээ ч минийх байгаагүй юм байна. Би миний гэж бодож, минийх гэж өмчилж явснаас биш тэр хэзээ ч миний байгаагүй юм байна. Тэр надад хайртай байгаагүй эсвэл би хайрыг нь ойлгодоггүй, олж хардаггүй, мэдэрдэггүй хүйтэн хөшингө хүн байх нь. Эсвэл тэр илэрхийлж чаддаггүй байсан ч байх...

Би тэрний нүд рүү хараад хайртай гэж хэлэхдээ зөөлхөн инээмсэглэхээс өөр хариу аваагүй...

Одоо бодоод байх нь ээ тэр надад үнэхээр их хайртай байсан ч юм шиг.

За за зүгээр л бүхнийг хараал идэг

Үхэл хамгийн агуу нь...

Сэлгээнд суумаар байх юм болдог бол

Амьдарч байх хугацаандаа ганц удаа ч болов
тайм аут авах эсвэл сэлгээнд суугаад
хөлсөө арчингаа тоглолтыг ширтэн суухсан
тоглогчдын гаргаж байгаа алдаа, хууралт
ер нь бүхий л зүйлс нүдэн дээр ил харагдаад...

Зоргоор үхэж болохгүй байх нэг төрлийн гутамшиг
үхэх зориггүй байна гэдэг нөгөө төрлийн гутамшиг
амьдрах хүслийг нь нугачин дарж, гишгэлэн дэвсэлж
аврагдах гарц үлдээлгүй хаман оддог хүн та нар новш
үхэхийг хүсээгүй үедээ үхэхийг хүсэх л аймшиг...

Альхэдийнээ шаналалд авслагдсан биеэ нөөхийн оронд
алуурчны хутган дор тавиад өгчихсөн нь илүү дээр
амиа хорлоно гэдэг бас нэг төрлийн дэмийрэл тул
арга саам хайн олж мөрөөрөө юм шиг үхэх бас авьяас мэт...

Төрөх бол яах вэ дээ нэг их асуудал биш шүү дээ
нэгэнт гэдсэнд бүрэлдсэн юмыг гаргах л асуудал
харин үхэх гэдэг бол жинхэн тамын шоо байгаа юм
үхэхсэн гээд л үхчихэж болохгүй
үхэх цаг, газар, аргаа сонгож болохгүй
сонгож болоод байгааг нь амиа хорлолт гээд
үхлээс хаа хамаагүй гадуур ойголтонд нааж орхиод
үхлийн үнэ цэнэ гээч зүйлийг байхгүй болгочихсон...

Хийхийг хүссэн үедээ хийж чадахгүй зүйлс хамгийн хорон байдаг бус уу
хийхийг хүссэн ч хийж чадахгүй тэдгээр зүйлс хамгийн үнэтэй байдаг бус уу
хийхийг хүсээд хийсэн ч бүтэлгүйтсэн тэдгээр зүйлс хамгийн дургүй хүрэм
хийхийг хүсээд хийх гэж оролдох тусам улам дордох нь...

Үхэл хамгийн агуу нь...

Би реппер болжээ

Асуултын нэг бацаан өдөөд салахгүй
метал рок сонсдог хүнээр райм холбуулж
рок буянд минь бузар хийсэн хэсгээс...


Сет:
Зууний манлай гишүүн Зочин эгчийн бичлэг чанартай
Даан ч самбарт эвгүй эвгүй бичлэг хийдэг муу талтай,
Бичиж чадахгүй бичиж болно дуурайж бичсэн нь болно,
Дуураж бичсэн нь дэндүү олон,
энэ бичлэг Асуулт самбар-ийн хамгийн анхний ДИСС болно.

Би:
Намайг ганц үг хэлэхэд чамаас бусад нь нам
Уур хүргэвэл хохь нь шүү амьдрал чинь там
Үс чинь хирэнд зунгааралдаж хүүхдээ май сам
Үүнээс цааш хэлэхийн оронд өг надад урам

Сет:
Хөшигний цаанаас бөгс ухна хорвоогийн муухай
Хөгшөөн ганц юм байна гэвэл харин чамд уухай
Хүн гэдэг амьдралдаа жаргалыг эдэлдэг
Харин эсээ чи энэ бүгдийг зовлон болгон сэдэлдэг

Би:
Чи өөрөө өөрийнхөө авсны нүхийг ух
Сет хэдэн т*энэг үнээн дундаа л бух
Болдог бол чамайг цөмнө байдаг л нэг самар
Харин би хөлөө жийгээд диваажиндаа амар
Чадал чинь хүрэхгүй дээ муу алиа дамар
Одоо болно нялх бацаанаа бүү давар
Үг чинь үг биш байдаг л нэг хоосон хонгио
Буудах гэж битгий оролдоо чи м*ал донгио
Нээсэн сэдэв чинь би байхгүй бол явахгүй
Нэмээд ганц үг хэлчихье чи намайг давахгүй

Сет:
Том Land Cruiser цонхоор нь мань өнгийцэн
Хөгжим нэлээн дугарч байна эсээ гайхаад өндийцөн
Set killa зүгээр зугаалж байна битгий гайх аа baby
Set killa гэхээр цаадуул чинь од байхаа гээдийна
Би тийм од биш ээ би бол нар аа
Яг үнэ хэлвэл чамд аль ч ID-гаа зарнаа
Самбар хэцүү байна өнөөдөр ер нь яагуул яаалаа
Өөдөөс олон юм хуцаад байвал эрүүгий чинь заалаа
Би бол rap sumo Дагваа өнөө орой уунөө
Майк тайсон хамаа чихнээс чинь зуунөө
Зодоон бол надад сонин биш цагийн гарз
Залуу нас аа дэндүү хайрлана би яг л цагийн зарц
Аль ч талаараа би Internet шиг өргөн
Таалагдахгүй байвал чамайг билааз шиг мөргөнө

Би:
Чи бүдүүн байх өө яг л Дагвадорж
Асуултад хол явнаа хүүхээ "эрхтэн" сорж
Билаз чинь ирээд мөргөг мань харъя
Битгий гуц гэхдээ үгсийг чинь би санъя
Үсэнд чинь шувуу үүрлэжээ наадхаа салга
Үүнээс цаашаа доошоо дугар надаас чи салга
Чичирсэндээ чи тавих шахсан өмдөндөө
Би харин хөгжим сонсоостй өрөөндөө
Хэлсэн болгоныг минь тогтоо унах бүр нь алт аа
Чи харин ян*ханы өмхий үнэр ш*аасан салтаа
Олон удаа хэлсэн дээ гэж чи бол шээстэй өмд өө
Булшиндаа тайван нойрсоо сдакаа тэр Алтан өлгийдөө

Сет:
Битгий гутар бусадын хэлсэнээр чи сак хүүхэн /галуу/
Асуулт самбар гэж хальтарч унав 30 градус жаахан налуу
Юу бичихээ мэдээ ч бяцхан фэнүүд нь дэмжээч
Асуулт самбарын үлгэрийн баатар Зочин эсээ come on
Үлгэрт байхгүй жинхэнэ зэрлэг эсээ ничко come on
Чи бол асуулт самбарын ганц гайсан алга болвол тун сайнсан
Би чамаас айсан /хахахахаха :haha: /
Еэ Эсээ чи бол шилдэг форумер чи бол жинхэнэ лөүүү
Залуучуудад аймар sexy аймар сак байртай ганц бие
Аватартаа үнэхээр шог зурагтай
Bar-нд хөзөрөөр залуу чихдэнэ
2 залуу хөгшөөн чамд ихдэнэ
Нүүр чинь сак би мэднэ
Чамтай өрсөлдхөд харин би бэлэн
Computer-ийн цаана бабаяага
Аймар царайлаг шүү яаяаяаяа
Ёстой өөлхөн дуу нь харин зөөлхөн
Ноён туулайд хайртай гэдэг нь тэр харин зөвхөн
Эсээ асуултын хатан хаана гэнээ
Энийг сонсоод харин Set би инээнэ

Би:
Чадал нь дутсан бацаанаа чи бол нусан буу
Зүрх чинь хаагдлаа одоо тайвшир наанаа суу
Сонсож бай эрзээн нь суларсан эмээ шоортоо
Хийлгэж дуусах болоогүй л байна уу түй чоортоо
Баас гаргаж ч чадахгүй ажилгүй тэнэг бөгс
Харин би чиний хажууд хэт сайхан тэгээд төгс
Нас чинь бага байхад ийм санаатай чи хол явахгүй ээ
Хэдэн удаа хэлэх вэ хэзээ ч чи намайг давахгүй ээ
Бичсэн үсэгний чинь цуглуулга утгаар гавихгүй ээ
Үнэн үгэнд минь өширхөөд ч дуугай болгож амжихгүй ээ
Цаг чинь хайран биш үү явж хичээлээ хий
Надад санаа зоволтгүй хэрэгтэй бүхэн минь бий
Хичээлт чинь талаар өнгөрлөө дөө яасан ч чи халтар
Хэнэггүй шүгэл үлээх Эсээгийн амьдрал нь дандаа бадар
Болно хүүхэй минь чи ялагдсан яагаад
Олноороо хэлээрэй "Сет чи тэнэг үхэр" дагаад
Райм гээчийг анх холбож байгаа би бээр
Насаараа хичээллэсэн чамаас хол дээр

Сет:
Гайтай гайтай гайтай юу
Гайтай Эсээ лайтай шүү...

Чиний эцэг эхийн үед гондом гэж байгаагүй
Чам шиг лаларыг төрүүлнэ гэж тэд ерөөсөө айгаагүй
Хайртай л бол болоо гээд шаалцaaд байдаг
Хаа ч билээ айлын мухарт төрсөн гайтаг
Одоо харин хардаа энэ тэнэг яавдаа
Өөрийн тэнэг царайг дарвайтлаа будаж хаавдаа
Шал арчмаар салтгар гичий эсээ-д залуучууд bye
Мөрөөдөв Set killa-д охид болгон аая
Баясал маньуус тэрэнд жинхэнэ хипхаапыг заая
Эсээ муу банана ануусруугаа чихдийн яаая


Би:
Тоож ш*аалгадаггүй гудамжны ян*хнуудтайгаа наадхаа ярь
Тайван бай гэж олон хэлсэн, битгий уурла биеэ барь
Асуулт гэдэг чинь арван хурууны чилээ гаргадаг тоглоом
Архайсан залуучуудын нударганы загатнаа гаргадаг чи шоглоом
Амжихаа байгаад ирэхээрээ аниагаа доромж үгээр хараагаа юу
Ай хөөрхий хэтэрхий балчирхан байна даа чи надад дүү минь буюу
Хэдэн цагаар бодож гаргасан үг чинь хэдэн хараал
Бага насандаа порно үзэж замбараагүйтсэнээ хамаагүй цацаал
Угтаа чиний боов босдогийг шалгасан хүн гэж дуулдаагүй
Үнэндээ чи нэг ч удаа хүүхний эрхтэн норгож чадаагүй
Шивэр үнэрэнд чинь таарсан болгон нь шууд муужираал
Энийгээ мэдсэндээ гуталтайгаа хонож чи бантаал
Тайлчихвал авсандаа хэвтээ үхдэл ч хамраа таглана
Амьд байгаа хэд нь Сар руу нисэхээр ачаагаа баглана
Дарвагараа хамхиж чадахгүй байсаар нүүр чинь нуль шалбархай
Нөгөө цайны ганц подоолкоо угласааар тэр нь гомбоо салбархай
Өөрөө өөгүй тэгээд далавчтай болчихоод тэнгэр рүү нис
Энэ чинь миний бодсоноос гажаад явчлаа биш шүү дисс

Сет:
Амьдралаа архиар сольсон мулгуу ЭСЭЭ еэ еэ бөөвөө
Алцай салтайнд шунан дайрсан шалиг ЭСЭЭ еэ еэ бөөвөө
Арай эрт гэдэс нь томроод байна уу ЭСЭЭ еэ еэ бөөвөө
Айлгүй ЭСЭЭ-гийн яриа арай дэндээд байна уу еэ еэ бөөвөө

Лаларуудад хэдэн үг хэлий
Үнэн үгийг та нарт нэмий
Үг дуугүй наанаа зогс
Чих тавин намайг сонс

Эрх мэдэлтэй тэнэг гаж донтонгууд та нар май
Эрчүүдэд хэн ч биш болсон эргүү эсээ янхан гай
Элэгээ ялзартал архинд орсон лалар эсээ бай
Эрээнтэй бараантай новшийн амьдралаас аз жаргалыг хай....

Анх Эсээг хархад гаднах байдал дэндүү ганган
Найзуудынх нь надад ярьсанаар бол тас онгон
Харин сүүлд сонсоод байхад тэр бол жинхэнэ янхан
Хэн ч тэрнээс асуудаггүй асуувал мэднээ...

Хэн ч чамайг харсан хойно урдаас чинь харсан чи бол царайлаг
Гэхдээ би өөрийгөө магтахгүй чиний хажууд бол арай лаг
Элдэв янзын алдар нэр гавъя муу нэр чамд зөндөө
Ийм болоор чамайг хөнгөөн эрчүүд чамайг амархан дөнгөөнө
Өнгө дагаж мөнгө мөнгө дагаж дөнгө байдагыг Эсээ минь чи сана
Энэ хорвоогийн эрээн барааныг жааханыг нь ч гэсэн тань


Би:
Ээж чинь май гээд тавагтай зутан урд чинь тавьдаг уу
Ингэхээс өөр арга байхгүй ээ учир нь чи тахир дутуу
Ухаантнууд согтуурхал хүсдэг болохоор хэрэгтэй энэ архи
Угаас потенциал хүрэхгүй чам мэтийн нохдод бол харин тархи
Хоёр чихний чинь хооронд салхи сийгээл гавал нь хоосон
Хэлсэн үгнээс чинь гишүүд ганцыг ч болов үл тоосон
Ийм л хэрэггүй сда гэдгээ ойлгооч одоо болиоч
Толгой доторх үнэн далий мал бодлуудаа солиоч
Эрчүүдийн дөнгөөнд ороод байдаг амархан нь би бишээ
Эрхтнээ унжуулаад тосч гүйдэг нь чамайг гэж мэднэ ээ
Энэ раймыг уншаад шээнээ чи хөөрхий халтар бандааш
Чамаас чадал гарахгүйг нь би хангалттай мэдэж байнаа цааш

Сет хольцтой усраас иддэг юм нь ганц будаа
Бүх хүн чамайг боддог юм амьдралын садаа
Ухааны царааа яривал би чиний хажууд бурхан
Чиний толгой дотор нүүрлэсэн байна зуд турхан
Хошногондоо угласан гялгар хар бенц чинь хямд
Хойд сүв чинь харин бандидуулсаар бүр тамд
Унтъя гэж чичирсэн хүүхний чинь өнөөдөх хуурай
Арга үгүй чамд олдож байгаа юмнууд бүгд сувай
Надаар амьдралын утга учраа олтлоо бүхний заалга
Үг сонсож чадахгүй дарвайж байвал гар тэнд хаалга

Сет:
Миний райм стайль яаж ч бодсон дэдүү hardcore

Харин үүнийг миний микрофоноор
Үзүүл мэдий гэвэл ирээд хар аа
Би тийм зэвүүн пиздa биш ээ хөл гар аа
Зэрэг дээш доош хөдлөгө гэх нь хаашаэн
Намайг дагаад бүгдээрээ юу ч хийж болно дураараа
Эрх чөлөөг нүд хамар ам бүх эрхтнээрээ үгийг кайфтайгаар хүлээн аваарай

Миний дүү чи тэнэгдүү юм уу
Миний райм чинийхээс хол илүү
Миний сэтгэхүй чамаас хол илүү гэдэгийг чиний бисэн бичлэгийг уншаад дүгнэлт хийлээ
Чиний ертөнцийн үзэх үзэлд нэмэр болгож явцгүй хэдэн мөрөнд чинь хариу шидлээ
Сайн явнаа нэгэнээ муулдаг нь бидний зан
Хаяагаа хадарч тэнэглэдэг нь чиний зан
Хаана ч үгээ харин хэлдэг rap сүртэй
Цөөхөн Монголчууд бид эвтэй байхтай хүчтэй

Ахиж чамайг дисслэхгүй Эсээ ничко bye bye

Би:
Өөрийгөө надаас илүү гэж боддог хүүхэд ганц байдаг
Өнөөх нь удахгүй ачигдах байхаа даа тэгээд ганц худаг

гээд дуусгалаа. Тэгсэн банди чинь араас хуцаад явсан байна шүү. Ингэж:

Сет:
Алив амаа ангай энчээ тэнгэрлэг Set killa харуул
Аль хэдийн чамайг ардаа хаясан барж ид чадуул
Энэ бол АСУУЛТ САМБАР раймыг ингэж хий
Нүд эрэмхийн зуур чиний дээр сөгд муу гичий
Set АСУУЛТ САМБАРТ бичдэг хобби биш мэргэжил
АСУУЛТ чамтай хөтлөлцөж гүйсэн амьдралын 10н жил
Хэн нэгэний сонорт таашаагдах гэж энийг бичсэнгүй
Олон жил болсон ч эсээ минь чи газар авсангүй
Зогосохоосоо өнгөрсөн пиздa минь чи сонсож бай
Одоо хэн ч бай хамаагүй лалар лалар минь май
Чиний мэддэг байсан Set-ийн авъяас билэг агуу
Урдын бадралтай адил АС-с салчаад райм гэж гүү
Set өмнө чинь зогсож байна наанаасаа буу
Чиний хийсэн райм гээч зүйл чинь тахир дутуу
Олон жил болсон ч одоо чи сонирхогч
Одоо харин Set killa хамгийн үнэ цэнэтэй тоглогч

Ганц хүнийг барахгүй 80-н пиздa польдоно
Гэвч тэднийг одиноороо зүгээр 100 нольдоно
Эсээ охинтой дисслэлцлээ одоо ингээд 4дөх нь
Гутлаа чирсэн эсээ лалар миний салаавчийг хөхнө
Намайг бүгд мэднэ нэр минь асуулт самбарын Set Killa гэдэг
Онигоо шиг үгсийг чинь сонсоод инээд хүрнэ хөшнө элэг


Би:
Чиний хотод хөл дүүжлэх унаа чинь байдаг л нэг микр
Хайн байж олсон цорын ганц хайртай амьдрал чинь кибр
Байдгийн баруун хонхорыг чинь мэдэхгүй таая магад гэр хороолол
Анх хотод ирэхдээ цочоод байсан зүйл чинь машины дохиолол
Чамд хорь хоногт ганц удаа олддог жаргал бол угаалтуур
Хойд сүвээ нэг ч удаа тавьж үзээгүй тэр нэг цагаан суултуур
Чамд эндхийн амьдрал аягүй эрхэм байх яг л ерөнхийлөгчийн мөрөөдөл
Энэ бүхнээс харахад чамд бодитой зүйл байдаг гэдэг нь өрөөсгөл
Өөрийн бодлоор үүсгэсэн наад өндөр дээрээсээ одоо буу даа
Хааяа ч болов амаа хамхиад хойшоо сууж бай, наад дуугаа
Мэдэж ав хүүхдээ чи бол байдаг л нэг түүхий аргасан мойл
Чиний байх газар чинь үнэндээ ойлгомжтой тэр бол нойл
Хүн тэнэг байж болдог юмаа гэхдээ чамд лав байхгүй тэр ёроол
Харсан хүн болгоны дургүй нь хүрч, нүд нь хорсоол
Би боддог юм чи лав урьд насандаа байсан байх нэг муу боол
Төрснөөс хойш өдийг хүртэл өнгөрүүлсэн хоногоо нэг тоол
Энэ хугацаанд чамд хийж чадсан мундаг юм нэг ч байхгүй ээ
Өнөөдөр чамайг үхлээ гэхэд хорвоо дээрх хэн ч гайхахгүй ээ
Бусдын амьдрал үргэлжилж байхад чи оролцохгүй зүгээр л сүнс
Махан бие чинь шатаагдаж дуусаад салхинд хийснэ яг л үнс
Мажийсны чинь маргааш хэнч чамайг дурсахгүй, хань болно чамд авс
Ийм байдалд ороход бэлтгэл их хэрэгтэй одооноос үүндээ дас


Сет:
Атаа чөтөө хэрүүл тэмцэл хүнд байх ёстой гэж бодож байна би сэтгэл дотороо
Намайг хүмүүс муулдаг лдээ муулах тусам сайн явнаа миний амьдрал ямарч байсан байж болноо
Надад чи үнэн сэтгэлээсээ хорс хорс өшөө сайн уурлаад хорс
Уурлах тусам сайн явнаа чиний хэлсэнээр муу явах уу өө заза
Муулаад байдаг мяалаад байдаг найз л юм даа амьдралдаа хүнд үргэлж сайн сайханыг санаж явлаа би
Харин намайг муулж яриад байдаг новш юмдаа чи
Хэн хэнээ газар сайгүй муулаад яаая миний чих байнга халууцуулаад ёооё
Аль болох өө сэвгүй миний найзууд дандаа хар хэл ам хэрүүл бузар хов живнээс үргэлж айна...

Би:

Муу алиа мангар бацаан намайг ян*хан банзал гэдэг билүү
Тэгсэн өөрөө долоож хэвтдэг биз дээ жинхэн я*нхны хэлүү
Хүнийг элдвээр хэлээд явахын оронд нэг удаа уулзсан нь дээр
Үгүй бол зүгээр амаа хамхиад зайлаач чадал чинь тэр
Чи яаж ч том баагаад нэмэр алга бүгдээрээ хүүхдийн санаа
Үг хэлснийг минь чи сайн сонсвол зүгээр би бол том аниа
Нэг үг байдаг, будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр
Хэзээ ч өсөж том болохгүй БАЦААН бас адгийн шаар хэвээр
Хаммер жийп, мөнгө төгрөг, хүүхэн ярихаар чамаас хүн айх уу
Өнөөдөр эсвэл маргааш хамаагүй авслагдвал чамайн хэн санах уу
Эцэс төгсгөлгүй, хөлгүй энэ амьдралын давааг мэнд амар давах уу
Шархад чамайг эмчилгээгүй гээд саяхан суллажээ, гэхдээ эмээ уу
Чамайг би биш юмаа гэхэд хэн нэгэн дуусгаж л таараа, тэр бол үхэл
Богинохон гэхэд хэт богино амьдралдаа элдвийг хүнд бүү хэл
Эргээд чам руу илүү эрчтэйгээр буух болно бусдын хараал зүхэл

ингэж бичсэний дараа хөөрхий минь үүрд алга болсон доо...


Мөрөөдлөө хөөх үү Мөнгө рүү гүйх үү?

Мөрөөдлөө хөөх үү
Мөнгө рүү гүйх үү гэсэн аварга том сонголтын өмнө ирээд ухаан балартав.

Мөрөөдлөө сонгоод хойноос нь үхэн хатан тэмцэхэд би хэзээ нэгэн цагт нэг юм дуулгаж л таарна л даа энэ тодорхой. Гэхдээ хэзээ? Хэзээ юм бүү мэд? Магад үхэхийнхээ өмнөх өдөр, магад маргааш ч юмуу? Мөрөөдөл минь биелэхэд их хугацаа шаардлагатай, тэр тийм ч хурдан бүтэхээр зүйл биш. Мөнгөгүй бол бүтэхээр юм биш. "Бор зүрх"-ээрээ зүтгээд болгочих боломжгүй ч бас биш. Мөнгө нь байгаад байвал их хурдан бүтчих ч юм шиг санагдаад...

Мөнгөний хойноос гүйхээр шийдчихсэн. Мөнгийг мөрөөдлөөрөө сольчихсон. Би бол ёстой балиар арчаагүй амисга байна дөө. Арай ч дээ нээрээ, хэзээ ч мөнгө сонгоно гэж бодож байгаагүй, өөрийгөө. Гэхдээ л сонгочихсон аюумар ичмээр юмаа...

Удахгүй тэгээд мөнгө сонгосон замаараа мөрөөдөл хүслээ мартаад мал болтлоо ажиллах юм биз дээ? Би ажиллаж чадах юм болов уу? Хорвоогийн хамгийн дураараа нөхөр чинь би шүү дээ. Цаг нар, цалин хөлсөнд баригдаж чадах юм болов уу даа? Нэгэнт сонгочихсон юм гээд нүдээ аниад, ханцуй шамлан орохоос ондоо арга харамсалтай нь алга...

Хангалттай мөнгөтэй болчихвол өөрийн мөрөөдлөө биелүүлэх цаг олдоно гэсэн бодлоор сэтгэлээ тэжээгээд үзэж тараад байж дээ хөөрхий...

Гүйцэгддэггүй "хүн"

Тэр дандаа л надаас нэг алхамын түрүүнд байдаг байсан. Тэрнийг гүйцэж, зэрэгцэн жаргалтай алхах гээд би нэг алхам хийнэ. Харин тэр өрсөөд нэг алхчихна. Дахиад л бидний хооронд нэг алхмын зай. Би гүйцэх гээд дахиад л алхана, тэр харин дахиад л алхчихсан байдаг. Нэг алхмын зай хэвээрээ...

Би алхана, тэр ч бас алхана. Намайг алхах тоолонд тэр бас алхчихсан байдаг. Гүйцэх оролдлого хийн дахиад алхахгүй бол тэр намайг холоо орхиод, би харин тоосонд нь хахаж цацан үлдэх байх гэж бодохоос л...

Тийм болохоор би алхаад л байх юм, тэр бас зогсохгүй алхаад л, ахиад л байна...

Гарын арьс зулгаран унах шиг сэтгэл ч хэсэг хэсгээрээ өмрөн тасрахад яах ёстойгоо ойлгохоо больдог. Сэтгэлээ шинжин ойлгох гэж алмайран зогсохдоо тэрнийг алхаад байгааг ч анзаарсангүй. Намайг зогслоо гээд дэлхий эргэж л байдагтай адил тэр ч бас алхалсаар л байдаг нь харамсалтай. Намайг зогсохоор дагаад зогс гэж би л лав хүсээгүй, тулгаагүй, шаардаагүй. Зүгээр л хүлээзнээч гэж хүссэн. Намайг орхиод алхах биш, түрхэн зуур зогсоход минь дараагийн алхмаа хийлгүй хэсэг харзнаач гэж хүссэн. Намайг алхахгүйгээр нам зогссон гэдэг нь эргэлзээгүй болсон үед дахин алхам хийхэд хэзээ ч оройтохгүй баймаар юм. Гэвч үгүй. Тэр намайг хэдийн ардаа орхижээ...

Би тэрний амьдралын өнгөрсөн үе болоод өнгөрсөн бол хамаа алга аз жаргал хүсэхсэн. Гэв тэгээгүй, би бүр огт хамаагүй, хаа сайгүй алхалж явдаг нэгэн болчихсон нь дэндүү гомдмоор. Тэр миний алхааг сонсохгүй хир нь би тэрнийхийг маш тод сонсдог. Учир нь тэр миний урд алхаж яваа. Би тэрний урд гарах нь битгий хэл хэзээ ч гүйцэхгүй бизээ. Гүйцдэггүй юмаа гэхэд хуучны сайхан цагт байсан шигээ нэгхэн, тиймээ ганцхан алхмаар л хоцормоор байна...

Сүүлчийн цас

Энэ лав сүүлчийн цас байх даа

Бөгж

Тэр түүндээ сүйн бөгж бэлэглэж, өрөөснийг нь өөрөө хуруундаа зүүсэн харагдана. Харин миний хүзүүнд гинжлээстэй байсан сүйн бөгж Улаанбаатар хотын хаа нэгтээгийн хогийн саванд хэвтээ. Магадгүй аль дээр эзэн нь олоод эдэлж хэрэглээд явж байж ч болох...

Анх тэр бөгжийг 247.000 төгрөгөөр авч байж билээ. Эрка бид хоёр ямар сонин юм бэ, очиж очиж 247 шүү гээд инээлдэж байсныг би өнөөдөр өглөө болсон юм шиг л тод санаж байна. Хамт байх заяагүй байсан юм байлгүй гээд харамсахгүй гэвч юунд биднийг тэгж салгасан юм бэ дээ. Ядаж амьд мэнд, сайн сайхан амьдарч байгааг нь дуулаад, нэг ертөнц дээр тусдаа байж болоогүй л юм байх даа...

Тэр түүндээ сүйн бөгж бэлэглэж, өрөөснийг нь өөрөө хуруундаа зүүсэн харагдана. Харин тэр бөгж нь надад огтхон ч таалагдаагүй. Насан туршдаа нандигнан зүүх бөгжийг бас утгатай сонгож баймаар юм. Хүмүүс сэтгэлээс өгсөн бэлэг учраас үнэтэй, чи минь надад өгсөн учраас хямдхан байсан ч хамаагүй гэцгээж л байдаг. Яг яс юман дээрээ огтоос тийм байдаггүй юм билээ. Миний чин сэтгэлээсээ өгсөн бэлэгнүүдийн нэг нь хаягдсан байсныг би олж мэдсэн. Олон олон бэлэгнүүдээс ганцхан тэр. Магадгүй бусад нь үнэтэй /зарцуулсан мөнгөний хувьд/ байсан юм байлгүй. Гэхдээ цор ганц тэр хаягдсан бэлэг миний хувьд хамгийн үнэтэй нь байсан даа. Миний хайр, миний бие хоёр...

Бөгжөө хаяснаас хойш сэтгэл их сайхан цэгцрээд, өөр нэгнийг хайрлах чадалтай болсноо мэдэрсэн. Гэвч хэтэрхий оройтсон байсан...

Тэр түүндээ сүйн бөгж бэлэглэж, өрөөснийг нь өөрөө хуруундаа зүүсэн харагдана. Харин тэр бөгж нь надад огтхон ч таалагдаагүй...

Цасны үхэл

Цас, тэнгэр бүрхсэн зузаан, бөөн үүлнээс ширхэглэн унах цас...

Хөвсөлзөн, дайвалзан бууж ирэх нь нэгэн шинэ ертөнцийг нээх мэт. Миний, чиний, бидний мэдэхгүй ертөнц. Дээр дээрээсээ давхарлалдан, ганцаараа бол хэзээ ч өнгийг нь өөрчилж чадахгүй байсан газар дэлхийг хэдэн сая ширхэг цас юу ч үгүй болтол нь нэвсийтэл дарна. Цагаанаас өөр юу ч үгүй...

Намуухнаар будрах цасыг ажингаа алхлах хосуудын хөл доор шажигнах цас. Цасны оронт тор хэмхрэх чимээ чихэнд юутай таатай. Огт арилахгүй байсан гаслан энэ чимээнээр шуудхан хийсч одох шиг...

Цас үхэх цаг тун ойртож байна. Зарим нь бүр үхээд эхэлчихэж. Нар Матарын зам дээр тусаж эхлэх үест Цас амилан, Мэлхийн зам дээр тусах үест үхэлтэй тулна. Харьцангуй дулаахан болж байна. Цас үхээд хүн төрөлхтний махан биеийн адил газартаа шингэнэ. Тэгээд хэзээ гэдэг нь үл мэдэгдэн хүмүүсийн диваажин гэж итгэдэг тэртээ тэнгэр өөд хөөрнө. Тэндээ бас хичнээн удахыг бид мэдэхгүй. Нарны тусгал Матарын замтай холбогдож эхлэх тэр үест Цас дахин төрнө..

Би ри-инкэрнэйшн болоод карма зэрэгт итгэдэг. Хүмүүс хичнээн удаа үхэж хичнээн удаа дахин төрснөө мэддэггүй л болохоос ийм явдал давтагдсаар л байгаа. Сүүлийн үед олноор төрөх болсон Индиго хүүхдүүд ч үүний нэгээхэн баталгаа бизээ /тэд өнгөрсөн амьдралаа санадаг/. Цас ч гэсэн хичнээн удаа дэлхий дээр бууж, хичнээн удаа хайлаад, хичнээн удаа дахин орсон юм бүү мэд. Цасны дараа төрлийн амьдрал нь Бороо юм болов уу? Бороо харамсалтай нь цаснаас хэт богино настай. Унаад шингээд, унаад шингээд...



Шөнө дунд

Шөнийн 03 цаг 41 минут \миний лэптопны цагаар\...

Нойр хулжина, харин тэр унтсан хэвээр л... Нээлтэн дээр уух юмаа хэтрүүлсэн биз бодвол.
Темка гуай таарчихаад зотой л хажуугаар өнгөрөөд явчихаагүй, би гайхсан, тэгээд хашгирсан... Тэмүүлэээн гээд л...Тэгээд тэр намайг хараад асар их баярласан... Тэврээд өргөөд л...Би бас баярласан инээгээд л...Ник хаяад явчихдаг наасан...Зайлцан амисгаа...

Монголд байгаа ухаантай юм бол Монгол хүнийг бараадаж амьдармаар юм... Болдог бол тэр чигээр нь хөөгөөд явуулмаар байсан...Даанч болохгүй...Ачийг хариулах ёстой...

Унтаж байгаа хүмүүст бүгдэд нь атаархаж байна...

Өөдгүй

Төгсөө гуай тэгэхгүй шүү

Тэмдэглэлийн дэвтрээс...

Сэтгэл минь урагдаад өмрөн унаж байна
Сэтгэл минь унахдаа нулимс болон унана
Унахдаа нулимс минь миний зүрхийг норгоод
Ухаангүй дурласан зүрх минь хорсоод

Хорсохдоо зүрхнээс минь цус шүүрэх юм
Хорсоход шүүрсэн цус газар дуслаад
Газар дусалсан цус нь хатаж амжихгүй
Гадаа хүйтэн байгаа болохоор тэр бизээ

Хайр чинь хүйтрэхтэй зэрэгцээд хөрсөн
Хөрөхдөө минийх биш ганц чинийх
Хүйтнээс биш хөрсөн хайраас чинь айхдаа
Хөлдөөсөн би зүрхээ, өөрийнхийгөө



Х. Энх-Амгаланд 2009.11.27 гэсэн байх юм

Нэргүй мөрүүд...

1.
Шинэхэн үхдлийн дээгүүр гишгэлэн алхах тэрний
Шивнэх үгс нь чихэнд айдас авчран наах шиг
Үнэр нь хүртэл хамар цоргимоор муухай санагдах
Үхэл дэргэд минь ирчихэж, яг хажууд

Зүрхний минь цохилт аажуухнаар зогсоод
Зугтах хүслээ авсандаа хамт авч орно
Ширдэг шиг зулсан цогцсон дундах
Шинэхэн үхдлийн нэг нь болж хувирна

2.
Согтуу байхад л тэдгээр бодлууд надаас хол
Солиотой зүйлс тархинд ургахгүй их амар
Мөнхийн согтуу амьдралтай болохгүй бол
Мөдхөн галзуурах нь цаашид тэсэхгүй юм байна

Архийг шил шилээр нь ходоодондоо нууж
Аргаа барсан галгүй нүдээ хэсэг амраана
Элэг нь хороо боловсруулж дийлэхгүй болохоор
Эргээд бөөлжиж зовлон нэгээр нэмэгдэнэ

Өглөө бүрийн нарыг шартсан сэтгэлтэй угтаж
Өчигдөр уусан нь архи биш харуусал гэдгийг мэдэх
Өдөр бүхнийг ингэж өнгөрөөмөөр санагдаад болохгүй
Өмнө минь зам гэж алга харин там байна

3.
Гавлын ясанд нь шингэн цалгисан нэгэн
Гашуудлыг минь уландаа гишгэчихлээ...

Мөнгө цагаан, нүд улаан орчлон
Мөрөөдлийг минь бас залгичихлаа...

Орон дээр үхлээ хүлээн хэвтээ тэрэнд
Оройн хоол хэрэггүй, өлсөхгүй...

Ялын тогтоолоо сонсохоор босохдоо
Яах гэж хийв дээ гэвэл хожимдол...

Уршигт хавдар элгэнд чинь биш харин
Ухаанд чинь ургажээ, эргүү малаа...

4.
Цэг тавья яг одоо хайр дурлалдаа
Цэцэрхэл бас гуниглал хэрэггүй надад
Уйлаад гуйхад минь тоогоогүй мөртлөө
Удаа ч үгүй араас чаргууцалдах...

Бодол дотроосоо хөөн зайлуулаад
Болвол чамаас холдохыг хүснэ
Бүтэлгүй нэгний тэнэг амьдралаас
Бүртийх бараагүй арилаад өгөхсөн...

5.
Цэгцэрч өгөхгүй бодлуудын дундах
Цэг таслал үнэндээ илүү санагдах
Тавьж чадахгүй цэгийн хойноос
Таталдан таталдан харуусах нь илүү

6.
Ган болд төмөр байлаа гээд
Градустаа хүрвэл хайлна...

Үхэл ирээд авахын цагт
Үнэндээ нас ямар хамаатай
Үйл нь ирээд зовох цагт
Урьдын жаргал хэнд хамаатай

7.
Үнэ цэнэтэй ухаалаг мөртүүдийг урлахын тул
Үзгээ биш тархиа хурцлах хэрэгтэй санагдах

8.
Нүднийх нь харцнаас хайрын илч ялгардаг
Нүүрэн дээр нь надад хайртай гэсэн бичигтэй
Уруулаас нь тачаалын долгион тархдаг
Ухаангүй нэгэнд би дэндүү хайртай

9.
Байдаг үгүйг чинь одоо л нэг шалгачихъя
Бурхан минь надад чадал хайрла
Буруугаа хүлээх чадал хайрла
Буцааж тэрнийгээ авах чадал хайрла

10.
Ургах нартай зэрэгцэн уруул чинь хөхөрч, чи амьгүй
Улаан туяа татдаг хацар чинь өнгөгүй, чи үхмэл
Урсаж байдаг тэр л харц чинь зогсонги, чи амьгүй
Ухаан чинь хэдийнээ агаарт шилжчихсэн, чи үхмэл

11.
Хоолой давж амжаагүй архины аагинд
Хонгорхон тэрнийгээ гомдоогоод амжиж
Нүднээс биш зүрхнээс урсах нулимсыг
Нэг их ойшоолгүй тэр минь надаас явчихаж

Өнгөрлөө гээд л хаячихаж сураагүй зан
Өөрөөсөө өөрийг уландаа гишгэгч би
Буман амьтдын бужигнаанд төөрсөн бид
Будант орчлонгийн ёололтыг сонсохгүй

12.
Өлмийн дор нь сэтгэлээ тавиад өгсөн
Өдрийн хоолонд зүрхээ бариад гүйсэн
Оройн наргианд сэтгэлээ уулгасан
Одоо болноо хонгороо цаашаа чадахгүй

Би чамаас, чи надаас явж чадахгүй болохоор
Битгий гунигла бас уйлаад ч хэрэггүй
Нулимсан дунд юмс бүртэлзэн үзэгдэх шиг
Нэг л сонин тэр мэдрэмж надаас салахгүй

Уйтгарт нүргэлээн тархийг минь цохилон
Урагшаа биш арагшаа л алхаад байх шиг...

13.
Давхцах ёсгүй орон зайн нөлөөллөөс
Хүсээд хүсээд бид гарч чадахгүй ч гэлээ
Дунд байгаа тэр жижигхэн тойргийн тусламжаар
Хүч гаргаж чадвал хамтдаа ч байх юм шиг

14.
Хөндүүр сэтгэл хөлд орооцолдоход
Хөмхийгөө зуун унахгүйг хичээнэ
Нэгэнт уначихсан бол харамсаад хэрэггүй
Нөгөө ертөнц бас таалагдаж магад

Би энэ хорвоогийн хүн биш юм байна
Бие минь ч тэр сэтгэл минь ч тэр адил
Бусдыг шоолсон харцанд минь тэд бүдрэхдээ
Буруугаа надад тохдог юм, би сурчихсан...

15.
Дүрэм үгүй энэ газарт
Дураараа сайхан бай
Хаана ч угаасаа дүрэм байдаггүй
Харин дурандаа мөрддөг юм

Надад лав тэдний дүрэм хамаагүй
Насандаа ч би тэрнийг нь дагахгүй
Үзэн яд намайг үзэн яд, дахиад
Үүнээс өөр зам та нарт бас үгүй

16.
Тэр миний нэрийг дахин дуудаасай
Тэгэхэд би хажууд нь байж таараасай
Үнэрийг нь зүрхэндээ үгийг нь тархиндаа
Үнэнийг харин бодолдоо хадгалсан

Зүрх тархи хоёр зөрчилдөх тэр мөчид
Зүүд амьдрал хоорондоо нэгддэг
Ялгаа үгүй байх юм бол хэрэг алга
Яагаад ч сэрэхээргүйгээр унтахсан гэж

Хэзээ ч би сэрэхгүй юм бол
Хэнд хайртайгаа мартахгүй
Хэзээ ч би сэрэхгүй юм бол
Хэн намайг хайрладагийг санахгүй

17.
Бөмбөрийнх нь цохилт намайг галзууруулах шахдаг
Бүгдийгээ, үнэхээр бүгдийгээ тэрэнд өгөх юмсан
Хугалж нугалахыг оролдохдоо хэлсэн үгсээ
Хүчингүй болгохсон, тэгээд уучлалт гуйхсан

Гэхдээ л би тэгж чадахгүй, тэр бас мэднэ
Гэмгүй гэмтэн би мөнөөсөө мөн, хайртай

18.
Нар саранд дурласандаа гэрэлтүүлдэг юм
Над шиг бас чам шиг л тэд дурлацгаасан
Сар нэг л өдөр нарнаас яваад өгчихсөн
Нар харин тэрнийг гэрэлтүүлэхээ болиогүй

Нар сарыг гэрэлтүүлээд байгааг мэдсэн ч
Нэг ч хүн шөнө нарны ачийг санадаггүй юм
Сарны гэрэлд гээд дуу хүртэл зохиосон хирнээ
Сайхан нарны тухай дурсаагүй үлдсэн юм

Нар гэхдээ тэрэнд нь гомдож тунирхаагүй
Над дээр ч чам дээр ч туяагаа тусгасаар л
Сар гэхдээ тэрэн лүү эргэж очоогүй
Сарних ёсгүй бардамхалдаа хүлүүлчихсэн

Тийм болохоор л сар уйлдаг байх
Тэгээд нар тэрнийг нь хатаадаг байх
Тэнгэр нар гийхээ л байчих юм бол
Тэрнийг дагаад сар ч гийхгүй

19.
Сонгины хэрчдэс
Нулимс урсах...

Үлгэрийн үгс
Чих өвтгөх...

Гэмгүй гэмтэн
Гэртээ хоргодох...

Хариугүй хар
Хачин их санах...

Уянгалаг аялгуу
Урам хугарах...

20.
Тэртээ нэг өдрийн тэр нэг мөчид чамайг үнссэнсэн
Тэгээд тэр үнсэлтийг нэг газраа чандлан хадгалсан
Уйлмаар болох болгондоо гарган ирж харж суухдаа
Ухаан саруулсаж, бие хөнгөрүүлэх шидтэйг олж мэдсэн

Хааяахан тэр хадгалсан үнсэлтээ би мартчихдаг юм
Харамсалтай нь уйлчихаад бүр дараа нь санадаг юм
Хэрэгцээтэй үед хэрэглэж чадахгүй тэр нэг үнсэлтийг
Хэтдээ дахин ашиглахгүйгээр одоо ингээд ТРАШ БИН

21.
Хэзээ нэг өдөр эргэж харна гээд ард нь алхсаар
Хэзээ нэг цагт сонсоно гээд давтан хэлсээр
Хэзээ нэг мөчид ухаарна гээд ул мөргүй уучилсаар
Хэзээ ч биелэхгүйг нь мэдээд урам хуга үсрээд...

Наах цавуу олдохгүй
Насан туршид хагархай

22.
Сүүн дээгүүр талхан завь хөлөглөн хөдлөхөд
Сэтгэл салхи болон далбаа хүчтэй туун исгэрээд
Замд таарсан зүрх гээч ёроолын шүрэн арлыг
Зүгээрчгүй сэтгэлээр сонирхон тольдоход

Би чамдаа дурлажээ


15.
Улаан уруул хатаж гандсан ч үзэсгэлэнтэй
Ухаангүй нэгэнд үнсэх хүсэл төрөм хэвээрээ
Гэвч тэрний сэтгэл бас л адилхан, яг тийм
Гэрэл гийхээсээ өнгөрчихсөн, харанхуй, үүрд

Нарны туяа нэвтэлж чадахааргүй тэр дунд
Надаас өөр тэмтчих хүн үгүйд харамсмаар
Гарт баригдсан бүхэн бодит бус орчлонд
Гуниг, тэгээд харуусал л тойрон эргэлдэх юм

Уйлаад дуусахгүй ч нулимс дундраад ирсэн
Уушиг бүтэлгүй хайраар хордоод бачуухан
Амьсгалах агаараар дутсан над шиг нэгэнд
Арай л арай л санагдах юм заримдаа...


Г. Эс-Олдох

Монгол

Буунгуутаа Никийг дагуулаад Зайсан явсан. Өглөө үүр цайгаагүй байхад их хүйтэн байдаг юм байна. Дээшээ мацах хоорондоо явдаг "маруужин" болов. миний бууж ирж байгаа зургийг Ник дарсан байсныг харсан чинь ёстой аймаар, нүүгэлтсэн, нүд тогтохын аргагүй юм байна. Ник доороос нэг юм хашгираад байсан нь салхинаас болоод даанч сонсогдохгүй байсан юм. Воот гэж хашгираал доошоо уруудаад байсан уг нь битгий хөдөл, зогсож бай гэсэн юм билээ л дээ. Тэгээд тэрийг нь сонсохгүй болохоор тэвчээр нь алдраад зургаа дарчихсан нь яг л "сүнс"-ний зураг мэт болсон байсан. Магад би удахгүй үхэх гэж байгаа байх...

Хамгийн ихдээ -6 градусаас илүү хүйтэн үзээгүй тэр минь Зайсан гараад харьж явах замдаа чигчий хуруугаа хайрсан байв. Би уг нь Монгол асар хүйтэн гэж зөндөө л анхааруулсан ч өөрөө тоогоогүй хойно яая гэхэв. Ирээд мэдэрч байгаа юм. Дулаан хувцас авъя гээд хоёулаа бүтэн өдөржин унтаж ч чадсан юмгүй сунаж унатлаа дэлгүүр хэсэв. Надад ч дулаан хувцас авах хэрэг байсан юм. Гэвч олдсонгүй. Одоо хүртэл олигтой хувцас авч чадаагүй л явна.

Өнөөдөр өглөө хар эрт Скайрезорт руу явлаа. Би гэж нөхөр ямар цана чарга гэж мэдэх юм биш. Ник л гулгадаг баатар болж намайг гуйсаар байгаад зөвшөөрүүлж тийш зүглэсэн болохоос. Тэгээд гулгасан ч юм байхгүй хөөрхөн хацраа хайруулаад л ирэх шив дээ. Лифтний билет ширхэг нь 5000 төгрөг гэх. Тэрийг нь аваад дээшээ гарч эргэн тойрноо ажчихаад, буугаад ирье гэсэн чинь буцахдаа лифтэнд нь сууж болдоггүй юм гэнэ. Бэхэлгээг нь хийгээгүй болохоор даахгүй, заавал хоосон бууж ирэх ёстой юм байх. Ха ха ха амьдралдаа ийм юм анх удаа сонслоо. Монголоо гэж...

Дулаан хувцас авч чадаагүй болохоор гарж ч, орж ч чадахгүй хэцүү л байна. Гэхдээ Никийнхээ цэв цэнхэр нүдийг нь ширтээд, юм ярьж суух жаргалтай ч юм шиг. Шуун дээрх үсээр нь намайг оролдоход Ник их дуртай байдаг. Инээгээд л яг жаахан хүүхэд шиг ичиж энэ тэр. Энэ дүн өвлийн хүйтэнд тэрнийхээ үсэрхэг цээжийг дэрлээд, тэвэрт нь унтахаар яг л тропикийн бүсийн нэг арал дээр, булган хөнжилд унтаж байгаа юм шиг л халууцна.

Зарим нэг юмсын бэлтгэл ажил гээд тун ч их завгүй байгаагүйсэн бол ганц хоёр хүнтэй уулзаж юм ярьж суумаар л байх юм...

Монголоо гэж

Баяр хүргье

Энх-Амгалан маань сүй тавьсан гэнэ. Чин сэтгэлээсээ халуун баяр хүргэж, амьдралд нь аз жаргал хүсье

Эсээ нь

Wonderful English Around the World

Today I've received an e-mail from Glenn, a professional geologist, who is one of my best friends. He wrote me many things including greetings, recent situation of his life, questions about me and memories, best regards too... But here I wanted to type something that really made me laugh.

Oh by the way ENJOY!!! Esee

In a Bangkok temple:
IT IS FORBIDDEN TO ENTER A WOMAN, EVEN A FOREIGNER, IF DRESSED AS A MAN.

Cocktail lounge, Norway:
LADIES ARE REQUESTED NOT TO HAVE CHILDREN IN THE BAR

Doctors office, Rome:
SPECIALIST IN WOMEN AND OTHER DISEASES.

Dry cleaners, Bangkok:
DROP YOUR TROUSERS HERE FOR THE BEST RESULTS.

On the main road to Mombasa, leaving Nairobi:
TAKE NOTICE: WHEN THIS SIGN IS UNDER WATER, THIS ROAD IS IMPASSABLE.

On a poster at Kencom:
ARE YOU AN ADULT THAT CANNOT READ? IF SO WE CAN HELP.

In a cemetery:
PERSONS ARE PROHIBITED FROM PICKING FLOWERS FROM ANY BUT THEIR OWN GRAVES ...

Tokyo hotel's rules and regulations:
GUESTS ARE REQUESTED NOT TO SMOKE OR DO OTHER DISGUSTING BEHAVIOURS IN BED.

On the menu of a Swiss restaurant:
OUR WINES LEAVE YOU NOTHING TO HOPE FOR.

In a Tokyo bar:
SPECIAL COCKTAILS FOR THE LADIES WITH NUTS.

Hotel, Yugoslavia:
THE FLATTENING OF UNDERWEAR WITH PLEASURE IS THE JOB OF THE CHAMBERMAID.

Hotel, Japan:
YOU ARE INVITED TO TAKE ADVANTAGE OF THE CHAMBERMAID.

In the lobby of a Moscow hotel across from a Russian Orthodox monastery:
YOU ARE WELCOME TO VISIT THE CEMETERY WHERE FAMOUS RUSSIAN AND SOVIET COMPOSERS, ARTISTS AND WRITERS ARE BURIED DAILY EXCEPT THURSDAY.

A sign posted in Germany 's Black Forest :
IT IS STRICTLY FORBIDDEN ON OUR BLACK FOREST CAMPING SITE THAT PEOPLE OF DIFFERENT SEX, FOR INSTANCE, MEN AND WOMEN, LIVE TOGETHER IN ONE TENT UNLESS THEY ARE MARRIED WITH EACH OTHER FOR THIS PURPOSE...

Hotel, Zurich:
BECAUSE OF THE IMPROPRIETY OF ENTERTAINING GUESTS OF THE OPPOSITE SEX IN THE BEDROOM, IT IS SUGGESTED THAT THE LOBBY BE USED FOR THIS PURPOSE.

Advertisement for donkey rides, Thailand
WOULD YOU LIKE TO RIDE ON YOUR OWN ASS?

Airline ticket office, Copenhagen:
WE TAKE YOUR BAGS AND SEND THEM IN ALL DIRECTIONS.

A laundry in Rome:
LADIES, LEAVE YOUR CLOTHES HERE AND SPEND THE AFTERNOON HAVING A GOOD TIME.

Хайрлахад зүрх оролцдоггүй




Элсэн цаг чимээгүйхэн урссаар л...


Цухасхан бодлын үзүүрт цээж хөндүүр оргино. Яагаад? Мэдэхгүй юм. Зүрх байдаг газарт хоосон хөндий шахам болохоор тэр юм болов уу?


Хүмүүс юунд бүтэлгүй дурлалаас болж зүрх шархлалаа гэх мэтээр ярьдаг юм бол? Ингээд болоогүй бүр хайр дурлалыг заавал зүрхтэй холбоно. Хажууд нь сэтгэл гэсэн үндсэн ухагдахууныг нь нэмчихнэ. Зүрх, сэтгэл гэдэг хоёр үг хоорондоо сайхан хоршдог болохоор л бид буруу яриад байдаг юм болов уу?


Зүрх гэж яг юу билээ? Хүний артер, венийн судсаар гүйх цусыг хөдөлгөөнд оруулж байдаг булчинлаг эрхтэн. Муугаар хэлбэл "хэсэг мах" шүү дээ. Тэгвэл энэ хэсэг мах хайр дурлалтай, сэтгэл зүйтэй юугаараа холбоотой гэж?


Хайр дурлал цэвэр сэтгэлзүйн цар хүрээн дотор явагддаг зүйл. Бодол, ухаан санааны хэсэгхэн мансуурал юм. Тэр хэсэгхэн мансуурлыг хүний нервийн өдөөлтүүд, тестостерон, эстроген, допамин, норпинэфрин, серотонин, окситоцин, васопресин зэрэг даавар болон бодисын ялгаралт л үүсгэдэг. Тодорхой хугацааны дараа эдгээр даавар ялгарахаа болино, тэгээд хайр дурлал бөхнө. Ер нь эрдэмтэд судлаад энэ хугацааг 2 жил орчим гэж тогтоосон байдаг.


Ямар ч богинохон хугацаа вэ? Хайр дурлал ямар хэврэг эд вэ? 2 жил тутамд хайр дурлалтай учирна гэвэл хэт үнэгүйдэх байх даа. Аа дурлажил байдаг юм, тэгээд л удахгүй...


Хэн нэгний даавар ялгаралт дуусахаас өмнө хайртай хүнийх нь даавар ялгаралт дуусчихаар тэгээд бүх юм утгагүй болоод явчихна. Хайр гэдэг яг л 2 утаснаас дүүжилсэн хүнд төмөр гэсэн үг. Аль нэг утас тасрахад нөгөө утас нь тэр төмрийг тогтоож дийлэхээ болино. Заавал утас хосоороо байх ёстой. Хос утасны нэг нь тасрахыг хүмүүс биш, хэдхэн тооны гормон шийддэг нь юутай харамсалтай...


Бидний дурлал ийм байдалд орсон нь бүр ч гунигтай

Үхэхсэн

Тэнгэрт нисэлдэх хэрээний сүүдэр
Тээглэж хацар дээр тогтох үест
Тулааны дараах цусны эхүүн үнэр
Тархинд сум адил зоогдон хоцрох

Хээр хоносон зэвхий саарал саран
Хэгз татагдсан үүлэн цаагуур нуугдаж
Хэзээ ч эргэн төрөхгүй тэдгээр сүнснүүд
Хэлж мэдэхгүй газар өөд зугуухан одно

Бузар булай одоогийн энэ ертөнцөөс
Би ч гэсэн явмаар байна, чаддагсан бол
Элээх ёстой гэж оногдсон амьдралдаа
Эргэлзэж бас дураар үхэж болохгүй

Аяа юутай харамсалтай тавилан бэ
Алагдаж, буудагдаж, хутгалуулж
Арга нь хамаагүй зүгээр л шахам
Амиа хорлохоос л бусдаар үхэхсэн...

Г. Эс-Олдох

Тархи хангалтгүй санагдахад...

Зүүд бодит амьдралтай хэр холбоотой юм бол? Зарим хүмүүс амьдралын зүүд гэх, хэрэв тийм юм бол зүүд амьдрал байх нь...



ЗҮҮД

Охин 6 давхар шилэн байшингийн хойдох цэцэрлэгт салхилж сууна. Гадаа ер бусын хүйтэн атал охин ердөө ч даарахгүй. Чихэндээ тэр гэхийн тэмдэггүй хөгжим гэхэд ч хэцүү зүйл сонсон суух бөгөөд гэнэтхэн дотогшоо ормоор санагдана. Босоод алхлаа...Цэцэрлэг байшин хоёрын голд байх замыг хөндлөн гарах үест нуруун талаас машины сигналдах дуу сонстоно. Эргэж харахын завдалгүй машин түүнийг мөргөж, охин газар үхэтхийн унана. Түүний ам хамарнаас цус сад тавих бөгөөд нэгэн залуу түүнд туслахаар ирэхэд гагцхүү цэв цэнхэр, Монголын тэнгэр шиг цэв цэнхэр нүдийг нь л харж амжлаа. Аажмаар дээшээ хөөрөх охины сүнс цусанд будагдсан амьгүй биеэ харахаас өөрийг хийж чадахгүй...




АМЬДРАЛ

Охин ингэж зүүдлээд сэрэхдээ уртаар амисгаа авсансан. Хөлсөнд норсон хөнжил нь хүйт даахад л сая нэг ухаан орж, өөрийгөө амьд байгаадаа хязгааргүй ихээр баярлаж, амиа хорлох гэсэн утгагүй бодлоо тархинаасаа үүрд арчин хаяв.

Дэмий зүүд зүүдэлсэний дараах өглөө, охин сүүлийн 2 сарын туршид гэрийн оронд гэр нь болоод байгаа 6 давхар шилэн байшин бүхий эмнэлэгийнхээ хойд талын жижигхэн цэцэрлэгт нарлаж суув. Чихэнд нь түүний хамгаас дуртай Хээвий метал хөгжим эгшиглэх аж. Түүний байгаа газар угаас хүйтэн болдоггүй, энэ өдөр ч урьдын адил таатай дулаахан хэвээрээ. Гэнэт охин асар их даарч байгаагаа мэдэрч, бушуухан дотогшоо орж, дулаахан хөнжилдөө шургамаар санагдлаа. Босоод алхлаа...Цэцэрлэг байшин хоёрын голд байх замыг хөндлөн гарах үест нуруун талаас машины сигналдах дуу сонстоно. Эргэж харахын завдалгүй нөгөө машин сигналдсан чигээрээ ирээд охиныг дөнгөж тэнцвэрээ алдах төдий зөөлхөн "мөргөв". Охин тэнцвэрээ алдсандаа машины копутан дээр нуруугаараа унаад, тэндээсээ зөөлхөн гулссаар газар ойчлоо. Машины жолооч бололтой залуу сандран гүйж ирээд, түүнийг зүгээр эсэхийг лавлахад охин дуу гаргаж ч чадсангүй. Залуугийн нүд цэв цэнхэр, Монголын тэнгэр шиг цэв цэнхэр байлаа.




БОДИТ БАЙДАЛ УУ?

Охин Залууг тэр жижигхэн "осол"-оос болж танидаг болсон ч тэрэндээ баяртай явдаг. Тэр их сайхан залуу. Өндөр шулуухан хамар, сайхан инээмсэглэл, ялангуяа Залуугийн цэнхэр нүд охинд хамгаас гойд таалагддаг. Охин өдөр болгон Залуугийн нүд рүү хараад яриа өрнүүлэн суудагтаа бүр дасаж орхиж. Хэн бүхний мэдэх эмнэлэгийн уйтгарт амьдрал Охины хувьд тийм биш. Яагаад гэвэл Залуу дандаа л түүнтэй хамт байдаг. Охин Залууд ухаангүй дурласан байлаа. Гэхдээ тэр нэг өдрийг хүртэл...




ТЭР НЭГ ӨДӨР

Залуу ирдэг цагаасаа 10аад минут хоцроход нь Охин ихэд гайхав, бас мууг бодов. Эмнэлэгийн үүдэнд гарч хүлээхээр шийдсэн нь түүний амьдралын хамгийн том алдаа гэдгийг Охин тэр үед яахин мэдэх билээ дээ. Залуугийн машин эмнэлэгийн гадаа зогсож байх. Машин дотроо гэвч тэр алга. Гайхсандаа хүлээн авах дээр очоод Залууг дүрслэн хэлж орж ирсэн эсэхийг нь асуугаад хачирхалтай хариу авлаа.

-Чи Залууг хэлээд байна уу? гэх сувилагчийн асуултанд
-Тийм, та яаж мэддэг юм бэ? гэж Охин хариулав
-Мэдэлгүй яахав. Тэр чинь манай урдаа барьдаг эмчийн хүү нь байгаа юм.
-Тэр эмч тэгээд хэн юм бэ?
-Яагаав чамайг хариуцагч эмч чинь гээд сувилагч жуумалзав.

Энэ одоо юу болоод байна аа? Залуу тэгээд манай эмчийн хүү юм гэж үү? гэсэн асуултууд охины толгойд эргэлдэн, тэрүүхэн хооронд хар гүйхээрээ эмчийнхээ өрөөний үүдэнд ирсэн байлаа. Дутуу хаагдсан хаалганы цаанаас эцэг хүү хоёрын яриа сонсогдоно.

-Охины бие сэтгэл санаагаа дагаад ойрд их сайн байгаа. Энэ чиний л ач хүү минь. Түүний ганцаардлыг хуваалцаж, сэтгэлийг нь өргөе гэсэн чиний санаа гайхалтай үр дүн авчирч байна
-Үгүй дээ. Тэр санааг би гаргасан ч гэсэн зүгээр л танд туслахыг хүссэн юм. Эдгэрэшгүй өвчтэй хүн эдгэрлээ гэвэл таны л нэр хүнд өсөх юм биш үү гээд өнөөх л сайхан инээмсэглэлээрээ нүүрээ чимэх Залуу энэ удаад Охинд дурлалт залуу нь биш юм шиг санагдлаа.




ЗҮҮД үү БОДИТ БАЙДАЛ уу

Охины хацраас тасран унах нулимс гүйж байгаагаас нь болоод тэртээ хойно нь унаж байлаа. Хаа сайгүй машины сигналдах чимээ. Охин учрыг нь ч ойлгож амжаагүй байхдаа ачааны машинд мөргүүлэн газар үхэтхийн унаж, түүний ам хамарнаас цус сад тавина. Туслахаар ирсэн залуугийн нүд цэв цэнхэр, Монголын тэнгэр шиг цэв цэнхэр байлаа. Залуугийн харууслын хашгирааныг мэдрэн аажмаар дээшээ хөөрөх Охины сүнс цусанд будагдсан амьгүй биеэ харахаас өөрийг хийж чадахгүй...

Г. Эс-Олдох

Би юунд нь тэгтлээ дурлана вэ?




Би энэ хамтлагийн юунд нь тэгтлээ дурлана вэ?

Каркасын гитарчин байсан Майкл Аммот Иохан Лийватай нийлж энэ хамтлагийг анх босгосон гэдэг. 2000 оны эцсээр Иохан Лийва хамтлагаа орхиж оронд нь Анжела Госоу гэх жирийн нэгэн Германы сэтгүүлч эмэгтэй фронтвүмэн нь болж орж ирснээр өмнө нь Траш метал урсгалын нэрийн дор уран бүтээлээ туурвиж байсан энэ хамтлаг жинхэнэ утгаараа одоогийн Аарч Энэми болсон гэж хэлэхэд болно. Тэд Мелодик Дээф чиглэлийн дуунууд шинээр гаргаж, зарим нэг Хээвий Метал хамтлагуудын дуунуудыг коверлож дуулснаар маш их алдар хүндэд хүрээд байгаа бөгөөд Мелодик Дээф урсгалын томоохон төлөөлөгчдийн нэг нь болж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэдний гаргасан Дүүмсдэй Машин цомог нь дэлхий дахинаа томоохон цохилт болсон гэж би үздэг. Хамтлагийн гишүүн болох Кристофер Аммот чадварлаг гитарчнаас гадна бас үнэхээр сайн продюсер. Энэ хамтлагийн дуунуудыг ихэнхдээ Кристофер Аммот зохиосон байж харагддаг. Крисийн хаанаас нь тэр сайхан аялгуунууд урсан гардаг юм бол. Аммотын ах дүүс үнэхээр гайхамшигтай, биширмээр, шүтмээр бас алдаршуулмаар биш гэж үү?

Энд Аарч Энэмигийн фронтвүмэн болох Анжелагийн тухай дурдахгүй байхын аргагүй. Тэр үнэхээр хүчирхэг хоолойтой. Хээвий металын ертөнц дэх хамгийн их алдар хүндэд хүрч, бусдаар хүлээн зөвшөөрүүлсэн цорын ганц эмэгтэй ч байж болох. Энгийн нэг сэтгүүлч хүүхэн Майклтай хийсэн ярилцлаганыхаа төгсгөлд хоолойгоо бичсэн кассетаа өгсөн нь Иохан Лийва хамтлагаа орхисонтой яг зэрэгцэж, Анжелаг үнэхээр тэдний хэлдгээр тэнгэр ивээсэн гэлтэй.

Бүхий л рок хамтлагуудыг ялангуяа Хээвий метал хамтлагуудыг чадварлаг бөмбөрчингүйгээр төсөөлөхийн аргагүй. Аарч Энэмигийн бөмбөрчин болох Дэниел Эрландсон хамтлагаа түр орхиод буцаж ирэхдээ улам ч сайжирчихсан байсан нь сонирхолтой. Эсвэл тэр Аарч Энэмитэй хамт байгаагүй хугацаандаа үхтэлээ бэлтгэл хийж байгаад буцаж ирсэн ч байж магадгүй. За тэр ямар хамаа тэр үнэхээр шилдэг бөмбөрчин гэдэг нь тодорхой бас тэнэг Япончуудын Айдол гээд л бодчих...


Энэ хамтлагтай холбоотой нэлээд хэдэн зүйлс бий. Зарим нь биелсэн, зарим нь биелээгүй. Зарим нь магад удахгүй биелэх эсвэл зарим нь хэзээ ч биелэхгүй гэх мэт. Би энэ хамтлагт үнэхээр хайртай...

Амьдрал минь


Тэнгэрт хөвөх үүлний хэлтэрхий
Тэндээс сэвэлзэх салхины тасархай
Түүний унагасан нулимасны дусал
Түрүүлж ургасан яргуйн дэлбээ

Хурмастаас унасан цасны ширхэг
Хундаганы ёроолын балга архи
Хорт утааны нэгээхэн тархалт
Хувь заяаны модны нүцгэн мөчир

Гольдролоороо урсаагүй голын салаа
Гомдол шингэсэн харцны дальдчаан
Гуя хүрсэн гэзэгний ширхэг үс
Гоо үзэмжинд мансуурсан тарчлаан

Амьдрал минь

Аугаагийн сүүдрэнд дарагдсан бяцхан зүрх
Аймшгийн дунд төөрөлдсөн гэнэхэн сэтгэл
Атаархлын галд үл шатах хурц ухаан
Авъя гэсэн болгонд олдохгүй ариухан бие

Г. Эс-Олдох

Харанхуй түнэр харанхуйгаас илүү гэрэлтэй

Харанхуйн дунд өдөр хоногийг элээхдээ хэзээ нэгэн цагт энэнээс харанхуйн дунд төөрөх юм гэж санаж байсангүй. Түнэр харанхуйн дунд байхдаал харанхуй арай л дээр, илүү гэрэлтэй байсаныг ухаарах. Харанхуйгаас харанхуй илүү гэрэлтэй гэж хатсан баасаа солиороод байгаа хүүхэн бэ гэж бодох хүмүүс олон. Гэхдээ тэр тэнэг бодлынх нь төлөө би тэднийг зүхэхгүй. Дэмий хэрэгт энергиэ зарж байдаг илүүдээ гарсан өс хонзон, заналхийлэл надад алга.

Түнэр харанхуйн дунд суугаад, ганцхан урдаа байгаа жижигхэн гэрлийг харж амьдар. Олон юман дунд самгардахгүй амар. Хэт их гэрэлтэйд байхаараа хүн тал бүр лүү л явмаар санагддаг. Тэрнээс гарах амархан арга зам нь гэрлүүдийг унтраах...

Түнэр харанхуйн дунд байгаа миний цорын ганц гэрэл унтарчихсан. Надад зүг чиг, баримжаа гээд байх юм ер нь алга. Намайг баруун талаас нэг зүйл татвал би баруун тийшээ болох, харин зүүн талаас татвал зүүн тийшээ болох, хаанаас татна тийшээ хэлбийнэ.

Амьдрах сонирхол агаад урмын хэлтэрхий ч алга. Бүгдийг нь хамгийн сүүлийн сэтгэлийн шуургаар саваад дуусгасан билээ. Тэр шуурга хэт хүчтэй, бас тэгээд харгис байсан. Аз болоход би ийм шуурга дахин давтагдахгүй гэдгийг баттай хэлж чадна. Яагаад гэвэл надад шуурганаар савах юм огт үлдээгүй.

Цусгүй судас
Шээсгүй давсаг
Хоолгүй ходоод
Тархигүй гавал
Сүнсгүй бие
Нийлээд хоосон

Хоосон ертөнц дээрх, хоосон амьдралын дунд би хоосон амьдарсаар, үхэл өөдөө хоосон алхалсаар л... Хоосны цаад талд юу байх юм бол???

Сохор нар

Сохор нар над дээр тусахгүй
Солиотой бодлоос би хагацахгүй
Саарал орчлонд өөр өнгө үгүй
Сохор нар над дээр тусахгүй

Тийм нар сохор. Ямар ч л байсан над дээр нар тусдаггүй юм. Аливаа зүйлс заримдаа зуны цэцэгсийн өнгөөр эрээлэн гэрэлтэх мөртлөө, заримдаа бас саарал өнгөнд нэвт уусах юм. Амьдралыг саарал өнгөөр харах болоод удаж байна. Хар эсвэл цагаан биш, зүгээр л саарал. Муу сайныг дүгнэх, оноох, дэнслэх эрхгүй болохоороо бүгдийг сааралд тооцно. Өнгө будаг холилдсон, өрнөл хурцдал ихтэй байсан миний амьдралын хэвшил саарал агаад ямар ч хөдөлгөөнгүй, зогсонги байдал уруу огцом шилжив. Огцом шилжилтийн давалгаанд цохиулахгүй гэсэндээ хирэндээ хичээлээ. Давалгаа намдаж байна, гэвч бүр тайван болчихоогүй...

Юу юугүй л нэг тамхи асаагаад, тэрнийгээ ухаангүй сормоор санагдах юм. Тамхи хориотой, хориотой зүйлс бүхэн хүний сэтгэлийг тэр чинээгээрээ татдаг хойно доо. Намайг дуртай юмнаасаа хагацаж холдохгүй хүн гэдэгт бүгд итгэдэг. Тэр нь хор, гэмт үйлдэл, муу зуршил байх нь хамаагүй дуртай л бол энэ Эсээ холдохгүй гэдгийг тэд мэддэг. Гэхдээ холдохгүй ч гэлээ хааяа бас холдох чадал надад байдаг юм шүү гэдгийг харуулахыг хүснэ. Тийм ээ би тамхи, хөгжим, найз нөхөд сэтгэл гээд өөрт үнэтэй гэсэн бүхнээ гаргуунд нь гаргах чадалтай гэдгээ харуулмаар байна

Гэхдээ л би чадахгүй. Учир нь би дуртай болохоор, учир нь надад таалагддаг учраас тэдгээр зүйлстэй би хамт байдаг юм. Алхам газар явж чадахгүй тамхи, амь шигээ хайрладаг найз нөхөд, арав арван мянган өдөр сонссон хөгжим гээд л. Би таалдаг юм, надад таалагддаг. Тийм болохоор би хагацахыг төвдөхгүй. Тэрнээс биү хүсвэл надад чадал бий...

Нар сохор болохоор над дээр тусахгүй байна уу
эсвэл би албаар сүүдэр хайж, тэндээ орогноод???

Сүүлчийн навчис унахад...

Сүүлчийн навчис унахтай зэрэгцэн надад гунигтай явдал тохиолдсон. Хэт оройтжээ. Би буруутаж, найдлага талаар өнгөрөв. Гунигтай л юм, гунигтай болохоороо мартагдахгүй юм. Миний хайр багадаагүй, багасаагүй, хуучин шигээ л...
Санаснаар болоогүйд сэтгэлээр унах шаардлага байхгүй атал би сүнс сүлд, цог жавхлангаа алдан байж харуусна. Харуусмаар юм, харуусах ёстой. Учир нь тэр миний ГАНЦ байсан...

Хэрхэн анх танилцсанаа нэхэн санах гээд оролдъё

...Нэгэн сонирхол дор нэгдсэн ч бие биенээ үл таних хэсэг бүлэг нөхөд уулзалдахаар шийдэцгээж, өдөр товлон нэг газар суухаар болцгоолоо. Тэгэхэд тэрнийг анх удаа харж билээ. Өндөр, туранхай, бүлтийсэн нүдтэй, пиджак костюмтэй. Би өөр зүйл санахыг хүсдэггүй ч эдгээр зүйлсээс гадна тэр өдрийн түүний харц санаанаас гарахгүй, намайг өдөржин бодолд дарагдан, гуниглаж хэвтэхэд хүргэдэг. Над руу ширтэж байгаа нь илт мэдэгдэм, тэр төөнөсөн харц, хамаг бие ховсдом тэр харц. Би хэзээ ч хэний ч өөдөөс бардам хардаг, таг ширтэж, тас намжирдах чадалтай хүн атлаа, тэр харцны өөдөөс ганцхан удаа харахдаа дальдчиж билээ. Гэлээ гээд би түүнд дурлачихаагүй тэр нэг бороотой өдрийг хүртэл. Тэр нэг бороотой өдөр гэдэг чинь юусан билээ? Би тэрнийг зам дээрээс буцаадаг өдөр. Тэгэхэд анх тэр хүнийг хайрласандаа, гомдоочихсон байх вий гэж айсандаа нулимс унагаж билээ. Шөнөжин шивэрсэн бороо өглөө гэхэд миний нулимстай хамт арилан одсон ч шаналал хэвээрээ ...

Би гэдэг хүн ер нь л бодолхийлэх дуртай, бүр бодолхийлэхийн дон шүглэсэн амьтан. Тэрэнд хайртай эсэхээ бодож бодож, тийм би хайртай юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Гэвч намайг тийм шийдэлд хүрэхийг хүлээж тэсэлгүй тэрний хайр бөхсөн дөө. Одоо бодохоор би хэт удаан бодчихсон юмуу эсвэл тэр хүний хайр тийм хэврэг байсан юмуу ойлгодоггүй. Шүршүүрт орохоос өөрөөр нордоггүй шахам миний нүд, тэрнээс болж хичнээн ч дусал нулимс гаргасан юм бүү мэд. Ямар ч л байсан би хэт их уйлдаг байснаа л санаж байна. Тэрнийг санагдуулсан, бодогдуулсан юм болгон дээр...

ХАЙРТАЙ


Сүүлчийн навчис унахтай зэрэгцэн анхны цас бүчээд авах юм
Сүүлчийн навчис унахтай зэрэгцэн надад муу юм тохиолдоно
Сүүлчийн навчис унахтай зэрэгцэн би хоосон оронзайд ууссан
Сүүлсийн навчис унахтай зэрэгцэн энэ орчлонг үүрд орхино

Үхэлтэй ханьсахуй

Хүн гээч дорой амьтан эхийн хэвлийгээс энэ дэлхий дээр унасан тэр мөчөөсөө эхлэн Үхэлдээ өлгийдүүлэхээр аажимхан дөхөж байдаг нь хэнд ч ил. Үхлээс бултах нэгээхэн нь энэ ертөнцөд үгүй. Бүгд хэзээ нэгэн цагт Үхэлтэй нүүр тулна гэдгээ мэддэг ч тэдгээрийн хэд нь дотроо үхлийн тухай бодол тээж, хэд нь бүхий л амьдралынхаа туршид Үхэлтэй зэрэгцэн алхалдаг юм бол???
Үхэл намайг дагадаг, хаа сайгүй. Явсан газар бүрт минь. Гэвч би тэрнээс зугтах гэж эсвэл нуугдах гэж оролдохгүй. Тийм болохоор Үхэл намайг аваад явчихалгүй өдий болтол зүгээр л дагасаар яваа юм болов уу гэж хааяа бодогдох.
Үхэл намайг аваад явчихгүй байгаад сэтгэл хирэндээ баясах ч бас байнга айдас түгшүүрийн дор алхлах нь тийм ч таатай биш. Тэглээ гээд бултах оролдлого хийхгүй тэр чигтээ дүлий дүмбэ оргин хуруу гараа оролдон хийх байх юмаа олж ядах нэгэн шиг л мэлрэх...

Үхэл ардхан талд минь алхаад л... Түүний чимээ чихэнд чийртэй, үнэр нь тийм гэхийн аргагүй муухай, гэвч би дасчихсан. Үхэлтэй хамт олон жилийг элээж, хоног хугацааг үдсээр дасчихсан. Магад надаас өөр хүн байсан бол ийм амьдралын дунд энэ урт хугацааг өнгөрөөж чадахгүй байх байсан биз. Гэвч би дасчихсан.
Хэт их ганцаардлын дунд Үхэл надтай хамт яваа гэсэн сэтгэлээр өөрийгөө тайтгаруулах нь бүр зугаа мэт. Дэргэд минь хэдэн арван хүн дуулалдан, инээлдэн хөгжилдөж байсан ч надад уйтгартай, ганцаардам хэвээрээ л байдаг. Уйтгарт сэтгэлээ ганган инээмсэглэлээр нуун далдлагч миний хувьд гагцхүү үхлийн тухай бодож хэвтэхдээ л ханьтай буйгаа мэдэрнэм...