BLOGGER TEMPLATES AND Zwinky Layouts »

Хайрлахад зүрх оролцдоггүй




Элсэн цаг чимээгүйхэн урссаар л...


Цухасхан бодлын үзүүрт цээж хөндүүр оргино. Яагаад? Мэдэхгүй юм. Зүрх байдаг газарт хоосон хөндий шахам болохоор тэр юм болов уу?


Хүмүүс юунд бүтэлгүй дурлалаас болж зүрх шархлалаа гэх мэтээр ярьдаг юм бол? Ингээд болоогүй бүр хайр дурлалыг заавал зүрхтэй холбоно. Хажууд нь сэтгэл гэсэн үндсэн ухагдахууныг нь нэмчихнэ. Зүрх, сэтгэл гэдэг хоёр үг хоорондоо сайхан хоршдог болохоор л бид буруу яриад байдаг юм болов уу?


Зүрх гэж яг юу билээ? Хүний артер, венийн судсаар гүйх цусыг хөдөлгөөнд оруулж байдаг булчинлаг эрхтэн. Муугаар хэлбэл "хэсэг мах" шүү дээ. Тэгвэл энэ хэсэг мах хайр дурлалтай, сэтгэл зүйтэй юугаараа холбоотой гэж?


Хайр дурлал цэвэр сэтгэлзүйн цар хүрээн дотор явагддаг зүйл. Бодол, ухаан санааны хэсэгхэн мансуурал юм. Тэр хэсэгхэн мансуурлыг хүний нервийн өдөөлтүүд, тестостерон, эстроген, допамин, норпинэфрин, серотонин, окситоцин, васопресин зэрэг даавар болон бодисын ялгаралт л үүсгэдэг. Тодорхой хугацааны дараа эдгээр даавар ялгарахаа болино, тэгээд хайр дурлал бөхнө. Ер нь эрдэмтэд судлаад энэ хугацааг 2 жил орчим гэж тогтоосон байдаг.


Ямар ч богинохон хугацаа вэ? Хайр дурлал ямар хэврэг эд вэ? 2 жил тутамд хайр дурлалтай учирна гэвэл хэт үнэгүйдэх байх даа. Аа дурлажил байдаг юм, тэгээд л удахгүй...


Хэн нэгний даавар ялгаралт дуусахаас өмнө хайртай хүнийх нь даавар ялгаралт дуусчихаар тэгээд бүх юм утгагүй болоод явчихна. Хайр гэдэг яг л 2 утаснаас дүүжилсэн хүнд төмөр гэсэн үг. Аль нэг утас тасрахад нөгөө утас нь тэр төмрийг тогтоож дийлэхээ болино. Заавал утас хосоороо байх ёстой. Хос утасны нэг нь тасрахыг хүмүүс биш, хэдхэн тооны гормон шийддэг нь юутай харамсалтай...


Бидний дурлал ийм байдалд орсон нь бүр ч гунигтай

0 сэтгэгдэл: