BLOGGER TEMPLATES AND Zwinky Layouts »

Би юунд нь тэгтлээ дурлана вэ?




Би энэ хамтлагийн юунд нь тэгтлээ дурлана вэ?

Каркасын гитарчин байсан Майкл Аммот Иохан Лийватай нийлж энэ хамтлагийг анх босгосон гэдэг. 2000 оны эцсээр Иохан Лийва хамтлагаа орхиж оронд нь Анжела Госоу гэх жирийн нэгэн Германы сэтгүүлч эмэгтэй фронтвүмэн нь болж орж ирснээр өмнө нь Траш метал урсгалын нэрийн дор уран бүтээлээ туурвиж байсан энэ хамтлаг жинхэнэ утгаараа одоогийн Аарч Энэми болсон гэж хэлэхэд болно. Тэд Мелодик Дээф чиглэлийн дуунууд шинээр гаргаж, зарим нэг Хээвий Метал хамтлагуудын дуунуудыг коверлож дуулснаар маш их алдар хүндэд хүрээд байгаа бөгөөд Мелодик Дээф урсгалын томоохон төлөөлөгчдийн нэг нь болж чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэдний гаргасан Дүүмсдэй Машин цомог нь дэлхий дахинаа томоохон цохилт болсон гэж би үздэг. Хамтлагийн гишүүн болох Кристофер Аммот чадварлаг гитарчнаас гадна бас үнэхээр сайн продюсер. Энэ хамтлагийн дуунуудыг ихэнхдээ Кристофер Аммот зохиосон байж харагддаг. Крисийн хаанаас нь тэр сайхан аялгуунууд урсан гардаг юм бол. Аммотын ах дүүс үнэхээр гайхамшигтай, биширмээр, шүтмээр бас алдаршуулмаар биш гэж үү?

Энд Аарч Энэмигийн фронтвүмэн болох Анжелагийн тухай дурдахгүй байхын аргагүй. Тэр үнэхээр хүчирхэг хоолойтой. Хээвий металын ертөнц дэх хамгийн их алдар хүндэд хүрч, бусдаар хүлээн зөвшөөрүүлсэн цорын ганц эмэгтэй ч байж болох. Энгийн нэг сэтгүүлч хүүхэн Майклтай хийсэн ярилцлаганыхаа төгсгөлд хоолойгоо бичсэн кассетаа өгсөн нь Иохан Лийва хамтлагаа орхисонтой яг зэрэгцэж, Анжелаг үнэхээр тэдний хэлдгээр тэнгэр ивээсэн гэлтэй.

Бүхий л рок хамтлагуудыг ялангуяа Хээвий метал хамтлагуудыг чадварлаг бөмбөрчингүйгээр төсөөлөхийн аргагүй. Аарч Энэмигийн бөмбөрчин болох Дэниел Эрландсон хамтлагаа түр орхиод буцаж ирэхдээ улам ч сайжирчихсан байсан нь сонирхолтой. Эсвэл тэр Аарч Энэмитэй хамт байгаагүй хугацаандаа үхтэлээ бэлтгэл хийж байгаад буцаж ирсэн ч байж магадгүй. За тэр ямар хамаа тэр үнэхээр шилдэг бөмбөрчин гэдэг нь тодорхой бас тэнэг Япончуудын Айдол гээд л бодчих...


Энэ хамтлагтай холбоотой нэлээд хэдэн зүйлс бий. Зарим нь биелсэн, зарим нь биелээгүй. Зарим нь магад удахгүй биелэх эсвэл зарим нь хэзээ ч биелэхгүй гэх мэт. Би энэ хамтлагт үнэхээр хайртай...

0 сэтгэгдэл: