BLOGGER TEMPLATES AND Zwinky Layouts »

Үхэхсэн

Тэнгэрт нисэлдэх хэрээний сүүдэр
Тээглэж хацар дээр тогтох үест
Тулааны дараах цусны эхүүн үнэр
Тархинд сум адил зоогдон хоцрох

Хээр хоносон зэвхий саарал саран
Хэгз татагдсан үүлэн цаагуур нуугдаж
Хэзээ ч эргэн төрөхгүй тэдгээр сүнснүүд
Хэлж мэдэхгүй газар өөд зугуухан одно

Бузар булай одоогийн энэ ертөнцөөс
Би ч гэсэн явмаар байна, чаддагсан бол
Элээх ёстой гэж оногдсон амьдралдаа
Эргэлзэж бас дураар үхэж болохгүй

Аяа юутай харамсалтай тавилан бэ
Алагдаж, буудагдаж, хутгалуулж
Арга нь хамаагүй зүгээр л шахам
Амиа хорлохоос л бусдаар үхэхсэн...

Г. Эс-Олдох

0 сэтгэгдэл: