BLOGGER TEMPLATES AND Zwinky Layouts »

Амьдрал минь


Тэнгэрт хөвөх үүлний хэлтэрхий
Тэндээс сэвэлзэх салхины тасархай
Түүний унагасан нулимасны дусал
Түрүүлж ургасан яргуйн дэлбээ

Хурмастаас унасан цасны ширхэг
Хундаганы ёроолын балга архи
Хорт утааны нэгээхэн тархалт
Хувь заяаны модны нүцгэн мөчир

Гольдролоороо урсаагүй голын салаа
Гомдол шингэсэн харцны дальдчаан
Гуя хүрсэн гэзэгний ширхэг үс
Гоо үзэмжинд мансуурсан тарчлаан

Амьдрал минь

Аугаагийн сүүдрэнд дарагдсан бяцхан зүрх
Аймшгийн дунд төөрөлдсөн гэнэхэн сэтгэл
Атаархлын галд үл шатах хурц ухаан
Авъя гэсэн болгонд олдохгүй ариухан бие

Г. Эс-Олдох

0 сэтгэгдэл: