BLOGGER TEMPLATES AND Zwinky Layouts »

Үхэлтэй ханьсахуй

Хүн гээч дорой амьтан эхийн хэвлийгээс энэ дэлхий дээр унасан тэр мөчөөсөө эхлэн Үхэлдээ өлгийдүүлэхээр аажимхан дөхөж байдаг нь хэнд ч ил. Үхлээс бултах нэгээхэн нь энэ ертөнцөд үгүй. Бүгд хэзээ нэгэн цагт Үхэлтэй нүүр тулна гэдгээ мэддэг ч тэдгээрийн хэд нь дотроо үхлийн тухай бодол тээж, хэд нь бүхий л амьдралынхаа туршид Үхэлтэй зэрэгцэн алхалдаг юм бол???
Үхэл намайг дагадаг, хаа сайгүй. Явсан газар бүрт минь. Гэвч би тэрнээс зугтах гэж эсвэл нуугдах гэж оролдохгүй. Тийм болохоор Үхэл намайг аваад явчихалгүй өдий болтол зүгээр л дагасаар яваа юм болов уу гэж хааяа бодогдох.
Үхэл намайг аваад явчихгүй байгаад сэтгэл хирэндээ баясах ч бас байнга айдас түгшүүрийн дор алхлах нь тийм ч таатай биш. Тэглээ гээд бултах оролдлого хийхгүй тэр чигтээ дүлий дүмбэ оргин хуруу гараа оролдон хийх байх юмаа олж ядах нэгэн шиг л мэлрэх...

Үхэл ардхан талд минь алхаад л... Түүний чимээ чихэнд чийртэй, үнэр нь тийм гэхийн аргагүй муухай, гэвч би дасчихсан. Үхэлтэй хамт олон жилийг элээж, хоног хугацааг үдсээр дасчихсан. Магад надаас өөр хүн байсан бол ийм амьдралын дунд энэ урт хугацааг өнгөрөөж чадахгүй байх байсан биз. Гэвч би дасчихсан.
Хэт их ганцаардлын дунд Үхэл надтай хамт яваа гэсэн сэтгэлээр өөрийгөө тайтгаруулах нь бүр зугаа мэт. Дэргэд минь хэдэн арван хүн дуулалдан, инээлдэн хөгжилдөж байсан ч надад уйтгартай, ганцаардам хэвээрээ л байдаг. Уйтгарт сэтгэлээ ганган инээмсэглэлээр нуун далдлагч миний хувьд гагцхүү үхлийн тухай бодож хэвтэхдээ л ханьтай буйгаа мэдэрнэм...

0 сэтгэгдэл: