BLOGGER TEMPLATES AND Zwinky Layouts »

Сүүлчийн навчис унахад...

Сүүлчийн навчис унахтай зэрэгцэн надад гунигтай явдал тохиолдсон. Хэт оройтжээ. Би буруутаж, найдлага талаар өнгөрөв. Гунигтай л юм, гунигтай болохоороо мартагдахгүй юм. Миний хайр багадаагүй, багасаагүй, хуучин шигээ л...
Санаснаар болоогүйд сэтгэлээр унах шаардлага байхгүй атал би сүнс сүлд, цог жавхлангаа алдан байж харуусна. Харуусмаар юм, харуусах ёстой. Учир нь тэр миний ГАНЦ байсан...

Хэрхэн анх танилцсанаа нэхэн санах гээд оролдъё

...Нэгэн сонирхол дор нэгдсэн ч бие биенээ үл таних хэсэг бүлэг нөхөд уулзалдахаар шийдэцгээж, өдөр товлон нэг газар суухаар болцгоолоо. Тэгэхэд тэрнийг анх удаа харж билээ. Өндөр, туранхай, бүлтийсэн нүдтэй, пиджак костюмтэй. Би өөр зүйл санахыг хүсдэггүй ч эдгээр зүйлсээс гадна тэр өдрийн түүний харц санаанаас гарахгүй, намайг өдөржин бодолд дарагдан, гуниглаж хэвтэхэд хүргэдэг. Над руу ширтэж байгаа нь илт мэдэгдэм, тэр төөнөсөн харц, хамаг бие ховсдом тэр харц. Би хэзээ ч хэний ч өөдөөс бардам хардаг, таг ширтэж, тас намжирдах чадалтай хүн атлаа, тэр харцны өөдөөс ганцхан удаа харахдаа дальдчиж билээ. Гэлээ гээд би түүнд дурлачихаагүй тэр нэг бороотой өдрийг хүртэл. Тэр нэг бороотой өдөр гэдэг чинь юусан билээ? Би тэрнийг зам дээрээс буцаадаг өдөр. Тэгэхэд анх тэр хүнийг хайрласандаа, гомдоочихсон байх вий гэж айсандаа нулимс унагаж билээ. Шөнөжин шивэрсэн бороо өглөө гэхэд миний нулимстай хамт арилан одсон ч шаналал хэвээрээ ...

Би гэдэг хүн ер нь л бодолхийлэх дуртай, бүр бодолхийлэхийн дон шүглэсэн амьтан. Тэрэнд хайртай эсэхээ бодож бодож, тийм би хайртай юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Гэвч намайг тийм шийдэлд хүрэхийг хүлээж тэсэлгүй тэрний хайр бөхсөн дөө. Одоо бодохоор би хэт удаан бодчихсон юмуу эсвэл тэр хүний хайр тийм хэврэг байсан юмуу ойлгодоггүй. Шүршүүрт орохоос өөрөөр нордоггүй шахам миний нүд, тэрнээс болж хичнээн ч дусал нулимс гаргасан юм бүү мэд. Ямар ч л байсан би хэт их уйлдаг байснаа л санаж байна. Тэрнийг санагдуулсан, бодогдуулсан юм болгон дээр...

ХАЙРТАЙ


Сүүлчийн навчис унахтай зэрэгцэн анхны цас бүчээд авах юм
Сүүлчийн навчис унахтай зэрэгцэн надад муу юм тохиолдоно
Сүүлчийн навчис унахтай зэрэгцэн би хоосон оронзайд ууссан
Сүүлсийн навчис унахтай зэрэгцэн энэ орчлонг үүрд орхино

0 сэтгэгдэл: