BLOGGER TEMPLATES AND Zwinky Layouts »

Харанхуй түнэр харанхуйгаас илүү гэрэлтэй

Харанхуйн дунд өдөр хоногийг элээхдээ хэзээ нэгэн цагт энэнээс харанхуйн дунд төөрөх юм гэж санаж байсангүй. Түнэр харанхуйн дунд байхдаал харанхуй арай л дээр, илүү гэрэлтэй байсаныг ухаарах. Харанхуйгаас харанхуй илүү гэрэлтэй гэж хатсан баасаа солиороод байгаа хүүхэн бэ гэж бодох хүмүүс олон. Гэхдээ тэр тэнэг бодлынх нь төлөө би тэднийг зүхэхгүй. Дэмий хэрэгт энергиэ зарж байдаг илүүдээ гарсан өс хонзон, заналхийлэл надад алга.

Түнэр харанхуйн дунд суугаад, ганцхан урдаа байгаа жижигхэн гэрлийг харж амьдар. Олон юман дунд самгардахгүй амар. Хэт их гэрэлтэйд байхаараа хүн тал бүр лүү л явмаар санагддаг. Тэрнээс гарах амархан арга зам нь гэрлүүдийг унтраах...

Түнэр харанхуйн дунд байгаа миний цорын ганц гэрэл унтарчихсан. Надад зүг чиг, баримжаа гээд байх юм ер нь алга. Намайг баруун талаас нэг зүйл татвал би баруун тийшээ болох, харин зүүн талаас татвал зүүн тийшээ болох, хаанаас татна тийшээ хэлбийнэ.

Амьдрах сонирхол агаад урмын хэлтэрхий ч алга. Бүгдийг нь хамгийн сүүлийн сэтгэлийн шуургаар саваад дуусгасан билээ. Тэр шуурга хэт хүчтэй, бас тэгээд харгис байсан. Аз болоход би ийм шуурга дахин давтагдахгүй гэдгийг баттай хэлж чадна. Яагаад гэвэл надад шуурганаар савах юм огт үлдээгүй.

Цусгүй судас
Шээсгүй давсаг
Хоолгүй ходоод
Тархигүй гавал
Сүнсгүй бие
Нийлээд хоосон

Хоосон ертөнц дээрх, хоосон амьдралын дунд би хоосон амьдарсаар, үхэл өөдөө хоосон алхалсаар л... Хоосны цаад талд юу байх юм бол???

0 сэтгэгдэл: