BLOGGER TEMPLATES AND Zwinky Layouts »

Бөгж

Тэр түүндээ сүйн бөгж бэлэглэж, өрөөснийг нь өөрөө хуруундаа зүүсэн харагдана. Харин миний хүзүүнд гинжлээстэй байсан сүйн бөгж Улаанбаатар хотын хаа нэгтээгийн хогийн саванд хэвтээ. Магадгүй аль дээр эзэн нь олоод эдэлж хэрэглээд явж байж ч болох...

Анх тэр бөгжийг 247.000 төгрөгөөр авч байж билээ. Эрка бид хоёр ямар сонин юм бэ, очиж очиж 247 шүү гээд инээлдэж байсныг би өнөөдөр өглөө болсон юм шиг л тод санаж байна. Хамт байх заяагүй байсан юм байлгүй гээд харамсахгүй гэвч юунд биднийг тэгж салгасан юм бэ дээ. Ядаж амьд мэнд, сайн сайхан амьдарч байгааг нь дуулаад, нэг ертөнц дээр тусдаа байж болоогүй л юм байх даа...

Тэр түүндээ сүйн бөгж бэлэглэж, өрөөснийг нь өөрөө хуруундаа зүүсэн харагдана. Харин тэр бөгж нь надад огтхон ч таалагдаагүй. Насан туршдаа нандигнан зүүх бөгжийг бас утгатай сонгож баймаар юм. Хүмүүс сэтгэлээс өгсөн бэлэг учраас үнэтэй, чи минь надад өгсөн учраас хямдхан байсан ч хамаагүй гэцгээж л байдаг. Яг яс юман дээрээ огтоос тийм байдаггүй юм билээ. Миний чин сэтгэлээсээ өгсөн бэлэгнүүдийн нэг нь хаягдсан байсныг би олж мэдсэн. Олон олон бэлэгнүүдээс ганцхан тэр. Магадгүй бусад нь үнэтэй /зарцуулсан мөнгөний хувьд/ байсан юм байлгүй. Гэхдээ цор ганц тэр хаягдсан бэлэг миний хувьд хамгийн үнэтэй нь байсан даа. Миний хайр, миний бие хоёр...

Бөгжөө хаяснаас хойш сэтгэл их сайхан цэгцрээд, өөр нэгнийг хайрлах чадалтай болсноо мэдэрсэн. Гэвч хэтэрхий оройтсон байсан...

Тэр түүндээ сүйн бөгж бэлэглэж, өрөөснийг нь өөрөө хуруундаа зүүсэн харагдана. Харин тэр бөгж нь надад огтхон ч таалагдаагүй...

0 сэтгэгдэл: