BLOGGER TEMPLATES AND Zwinky Layouts »

Монгол

Буунгуутаа Никийг дагуулаад Зайсан явсан. Өглөө үүр цайгаагүй байхад их хүйтэн байдаг юм байна. Дээшээ мацах хоорондоо явдаг "маруужин" болов. миний бууж ирж байгаа зургийг Ник дарсан байсныг харсан чинь ёстой аймаар, нүүгэлтсэн, нүд тогтохын аргагүй юм байна. Ник доороос нэг юм хашгираад байсан нь салхинаас болоод даанч сонсогдохгүй байсан юм. Воот гэж хашгираал доошоо уруудаад байсан уг нь битгий хөдөл, зогсож бай гэсэн юм билээ л дээ. Тэгээд тэрийг нь сонсохгүй болохоор тэвчээр нь алдраад зургаа дарчихсан нь яг л "сүнс"-ний зураг мэт болсон байсан. Магад би удахгүй үхэх гэж байгаа байх...

Хамгийн ихдээ -6 градусаас илүү хүйтэн үзээгүй тэр минь Зайсан гараад харьж явах замдаа чигчий хуруугаа хайрсан байв. Би уг нь Монгол асар хүйтэн гэж зөндөө л анхааруулсан ч өөрөө тоогоогүй хойно яая гэхэв. Ирээд мэдэрч байгаа юм. Дулаан хувцас авъя гээд хоёулаа бүтэн өдөржин унтаж ч чадсан юмгүй сунаж унатлаа дэлгүүр хэсэв. Надад ч дулаан хувцас авах хэрэг байсан юм. Гэвч олдсонгүй. Одоо хүртэл олигтой хувцас авч чадаагүй л явна.

Өнөөдөр өглөө хар эрт Скайрезорт руу явлаа. Би гэж нөхөр ямар цана чарга гэж мэдэх юм биш. Ник л гулгадаг баатар болж намайг гуйсаар байгаад зөвшөөрүүлж тийш зүглэсэн болохоос. Тэгээд гулгасан ч юм байхгүй хөөрхөн хацраа хайруулаад л ирэх шив дээ. Лифтний билет ширхэг нь 5000 төгрөг гэх. Тэрийг нь аваад дээшээ гарч эргэн тойрноо ажчихаад, буугаад ирье гэсэн чинь буцахдаа лифтэнд нь сууж болдоггүй юм гэнэ. Бэхэлгээг нь хийгээгүй болохоор даахгүй, заавал хоосон бууж ирэх ёстой юм байх. Ха ха ха амьдралдаа ийм юм анх удаа сонслоо. Монголоо гэж...

Дулаан хувцас авч чадаагүй болохоор гарж ч, орж ч чадахгүй хэцүү л байна. Гэхдээ Никийнхээ цэв цэнхэр нүдийг нь ширтээд, юм ярьж суух жаргалтай ч юм шиг. Шуун дээрх үсээр нь намайг оролдоход Ник их дуртай байдаг. Инээгээд л яг жаахан хүүхэд шиг ичиж энэ тэр. Энэ дүн өвлийн хүйтэнд тэрнийхээ үсэрхэг цээжийг дэрлээд, тэвэрт нь унтахаар яг л тропикийн бүсийн нэг арал дээр, булган хөнжилд унтаж байгаа юм шиг л халууцна.

Зарим нэг юмсын бэлтгэл ажил гээд тун ч их завгүй байгаагүйсэн бол ганц хоёр хүнтэй уулзаж юм ярьж суумаар л байх юм...

Монголоо гэж

0 сэтгэгдэл: