BLOGGER TEMPLATES AND Zwinky Layouts »

Цасны үхэл

Цас, тэнгэр бүрхсэн зузаан, бөөн үүлнээс ширхэглэн унах цас...

Хөвсөлзөн, дайвалзан бууж ирэх нь нэгэн шинэ ертөнцийг нээх мэт. Миний, чиний, бидний мэдэхгүй ертөнц. Дээр дээрээсээ давхарлалдан, ганцаараа бол хэзээ ч өнгийг нь өөрчилж чадахгүй байсан газар дэлхийг хэдэн сая ширхэг цас юу ч үгүй болтол нь нэвсийтэл дарна. Цагаанаас өөр юу ч үгүй...

Намуухнаар будрах цасыг ажингаа алхлах хосуудын хөл доор шажигнах цас. Цасны оронт тор хэмхрэх чимээ чихэнд юутай таатай. Огт арилахгүй байсан гаслан энэ чимээнээр шуудхан хийсч одох шиг...

Цас үхэх цаг тун ойртож байна. Зарим нь бүр үхээд эхэлчихэж. Нар Матарын зам дээр тусаж эхлэх үест Цас амилан, Мэлхийн зам дээр тусах үест үхэлтэй тулна. Харьцангуй дулаахан болж байна. Цас үхээд хүн төрөлхтний махан биеийн адил газартаа шингэнэ. Тэгээд хэзээ гэдэг нь үл мэдэгдэн хүмүүсийн диваажин гэж итгэдэг тэртээ тэнгэр өөд хөөрнө. Тэндээ бас хичнээн удахыг бид мэдэхгүй. Нарны тусгал Матарын замтай холбогдож эхлэх тэр үест Цас дахин төрнө..

Би ри-инкэрнэйшн болоод карма зэрэгт итгэдэг. Хүмүүс хичнээн удаа үхэж хичнээн удаа дахин төрснөө мэддэггүй л болохоос ийм явдал давтагдсаар л байгаа. Сүүлийн үед олноор төрөх болсон Индиго хүүхдүүд ч үүний нэгээхэн баталгаа бизээ /тэд өнгөрсөн амьдралаа санадаг/. Цас ч гэсэн хичнээн удаа дэлхий дээр бууж, хичнээн удаа хайлаад, хичнээн удаа дахин орсон юм бүү мэд. Цасны дараа төрлийн амьдрал нь Бороо юм болов уу? Бороо харамсалтай нь цаснаас хэт богино настай. Унаад шингээд, унаад шингээд...



0 сэтгэгдэл: