BLOGGER TEMPLATES AND Zwinky Layouts »

Гүйцэгддэггүй "хүн"

Тэр дандаа л надаас нэг алхамын түрүүнд байдаг байсан. Тэрнийг гүйцэж, зэрэгцэн жаргалтай алхах гээд би нэг алхам хийнэ. Харин тэр өрсөөд нэг алхчихна. Дахиад л бидний хооронд нэг алхмын зай. Би гүйцэх гээд дахиад л алхана, тэр харин дахиад л алхчихсан байдаг. Нэг алхмын зай хэвээрээ...

Би алхана, тэр ч бас алхана. Намайг алхах тоолонд тэр бас алхчихсан байдаг. Гүйцэх оролдлого хийн дахиад алхахгүй бол тэр намайг холоо орхиод, би харин тоосонд нь хахаж цацан үлдэх байх гэж бодохоос л...

Тийм болохоор би алхаад л байх юм, тэр бас зогсохгүй алхаад л, ахиад л байна...

Гарын арьс зулгаран унах шиг сэтгэл ч хэсэг хэсгээрээ өмрөн тасрахад яах ёстойгоо ойлгохоо больдог. Сэтгэлээ шинжин ойлгох гэж алмайран зогсохдоо тэрнийг алхаад байгааг ч анзаарсангүй. Намайг зогслоо гээд дэлхий эргэж л байдагтай адил тэр ч бас алхалсаар л байдаг нь харамсалтай. Намайг зогсохоор дагаад зогс гэж би л лав хүсээгүй, тулгаагүй, шаардаагүй. Зүгээр л хүлээзнээч гэж хүссэн. Намайг орхиод алхах биш, түрхэн зуур зогсоход минь дараагийн алхмаа хийлгүй хэсэг харзнаач гэж хүссэн. Намайг алхахгүйгээр нам зогссон гэдэг нь эргэлзээгүй болсон үед дахин алхам хийхэд хэзээ ч оройтохгүй баймаар юм. Гэвч үгүй. Тэр намайг хэдийн ардаа орхижээ...

Би тэрний амьдралын өнгөрсөн үе болоод өнгөрсөн бол хамаа алга аз жаргал хүсэхсэн. Гэв тэгээгүй, би бүр огт хамаагүй, хаа сайгүй алхалж явдаг нэгэн болчихсон нь дэндүү гомдмоор. Тэр миний алхааг сонсохгүй хир нь би тэрнийхийг маш тод сонсдог. Учир нь тэр миний урд алхаж яваа. Би тэрний урд гарах нь битгий хэл хэзээ ч гүйцэхгүй бизээ. Гүйцдэггүй юмаа гэхэд хуучны сайхан цагт байсан шигээ нэгхэн, тиймээ ганцхан алхмаар л хоцормоор байна...

0 сэтгэгдэл: