BLOGGER TEMPLATES AND Zwinky Layouts »

Гомдол...

Сэтгэл санаа гэж авах юм алга. Өчигдрийн үгс хэт хатууджээ надад. Дотор сонин оргиод уйлахаас өөр юм хийж чадсангүй. Нүд улайж, бүлцийгээд, давхраатан, яг хүний нүд гуйгаад зүүчихсэн юм шиг хүнд оргино.

Надад хэтэрхий муухай, гомдмоор санагдсан тэдгээр үгнүүдийг уншиж суухдаа би хэтэрхий хүлцэнгүй байсан. Уураараа түрий барьдаг гэж намайг чичсэн тэр хүний өмнө хэтэрхий хүлцэнгүй байлаа. Уйлаад л, уншаад л, тайлбар тавиад л...

Миний хайрлаж явдаг хүн болохоор хүлцэнгүй байхаас өөр сонголт надад байгаагүй юм. Хүлцэнгүй байхаас өөр сонголт үлдээгээгүйд нь биш хэтэрхий хатуу, намайг сайн мэддэг хүнээс гарамгүй муухай үгс шидэлсэнд нь болж асар ихээр гомдож байна. Хэлэх хэлэхгүй үгээр дайрсанд нь биш хэн нэгний төлөө тэр хүнээсээ илүү дотно намайг доромжилсонд нь цээжиндээ би нулимс хурааж байна.

Гомдлоо би архиар угаалаа. Нулимстай хамт зүрх рүү урсах сархад хэтэрхий гашуун амттай байсан. Ганцаар уусандаа олж авсан тэр согтуурхал хэтэрхий гунигтай байсан. Гомдолтойгоор урсах нулимс сэтгэлийг минь шархлуулж байсан. Өмнөх шархнууд нь аниж амжаагүй хэтэрхий олон шархтай сэтгэл шүү дээ...

Өчигдрийн гомдол хайртай хүнээсээ хагацахыг хүсээгүй сэтгэлээр зөөллөгдөж байсан бол харин өнөөдрийн гомдол бараа сураггүй алга болоод өгөх нь илүү гэж бодоход хүргэж байна. Тийм, нэгэнт л миний хийсэн бүхэн ямар ч утга учиргүй харагдаж, хэлсэн бүхэн минь учир утгагүй сонсогдож, би тэр чигээрээ худал хуурмаг харагддаг юм бол тэр хүний дургүйг тэгж их хүргэн найз гэх нэрийн дор хорвоогийн тоосыг хамтдаа хөдөлгөх хэрэг юун...

Зүгээр л яваад өгье. Ядаж чих нь өвдөж, нүд нь хорсохгүй тайван амьдраг...

0 сэтгэгдэл: